Сүүлийн 24 цагт PCR шинжилгээг 657 иргэнд хийж бүгд сөрөг буюу халдваргүй гарсан байна. Эдгээр иргэдийн 512 нь Орхон аймгаас бусад орон нутагт зорчих иргэд байна.

Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотоос 103 хүн ирж, гэрийн ажиглалтад 101 иргэн шилжиж, 2 иргэн тусгаарлах байранд оржээ. Ажиглан тусгаарлах байранд нийт 986 иргэн байна. Өчигдөрийн байдлаар 5 тусгаарлах байрнаас 122 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүллээ. Одоо ажиглан тусгаарлах байранд нийт 30 хүн байгаагаас 26 нь тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн албан хаагчид байгаа юм.

Улаанбаатар хотруу зорчихоор Erdenet.mn сайтад бүртгүүлсэн иргэдийг утсаар дуудлага өгч 6-р сургууль, 14-р сургууль дээр шинжилгээнд хамруулж байгаа. Мөн erdenet.mn сайтаас гадна 119.mn сайтад бүртгүүлсэн 1000 гаран иргэд шинжилгээнд хамрагдахаар очерь дараалал үүсгэж хөл хөдөлгөөнийг нэмэгдүүлж байгаа тул өнөөдрөөс эхлэн шинжилгээ авах түр цэгийг нэмж ажиллуулахаар боллоо.

Өнөөдөр 13:00 цагаас хойш Улаанбаатар хот руу гарах иргэдээс 1-р сургууль, 5-р сургуулиудад дахин түр цэг байгуулж шинжилгээ авахаар зохион байгуулалт хийж байна. Тус шинжилгээг ХӨСҮТ-ийн лабораторид хүргүүлэх тул хариу 3-4 өдөр болно гэдгийг хэлж байлаа.