Орхон аймагт дахин нэг тохиолдол батлагдаж нийт батлагдсан тохиолдол 25 боллоо. Уг батлагдсан тохиолдол нь тусгаарлагдах байранд байсан бөгөөд 17 дахь хоног дээрээ коронавирус илэрчээ.

Батлагдсан 25 тохиолдлын 6 нь эдгэрч өчигдөр дараагийн шатны эмчилгээнд буюу сувилалд шилжсэн. Үлдсэн 19 иргэний биеийн байдал хэвийн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагийн байдлаар 624 шинжилгээ хийгдсэн бөгөөд PCR-ын шинжилгээг 553 хүнд, түргэвчилсэн шинжилгээ 98 хүнд хийжээ. Ингэснээр аймгийн хэмжээнд нийт 26736 хүнд шинжилгээ хийж энэ нь нийт хүн амын 25.5 хувийг эзэлж байна.
Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 441 бөгөөд дам хавьтлын 4700 иргэн бүртгэгдсэн. Дам хавьтлын давхардлыг арилгаж 2400 дам хавьтал байгааг тодорхойлон гаргажээ.
Ажиглалт тусгаарлалтын байранд 140 иргэн байна. Үүний 99 том хүн, 31 хүүхэд байна. Эдгээр иргэдийн тусгаарлалтын хугацаа өнөөдөр болон маргааш дуусч гэрийн ажиглалтад шилжинэ.
Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хот руу зорчих иргэдэд утсаар мэдэгдэж PCR шинжилгээ хийж байна. Өнөөдөр 281 иргэнээс 14, 5, 1, 6 дугаар сургууль дээр 08.00-12.00 цагийн хооронд шинжилгээ авлаа. Шинжилгээний хариу маргааш гарна.
Мэдээллийн төв