Тас.мн сайт 2021 оны 12 жилийн зурхайг цувралаар оруулж байна

ХУЛГАНА ЖИЛТЭН 2021 ОНД

Түүнтэй урт удаан хугацаанд харьцаад ирэхэд тэр өөрт нь байдаг хийрхэг, тогтворгүй, түргэн зангуудаа гаргаж эхэлнэ. Тэр хэрүүл маргаан, шуугиан дэгдээдэг хүн. Найз нөхдийн хүрээнд байж, хов ярих, муу хэлэх дуртай.

Тиймээс түүнд жинхэнэ найзууд гэхээсээ илүү танил олон байдаг. Өөрөө ч хүнд тэр бүр итгэж өөрийн нууцыг, ажлынхаа талаар ярьдаггүй. Ямар ч юмнаас хувийн ашиг хонжоо олохыг хамгаас илүүд үздэг. Өөрийн гоо үзэмжийг чадварлагаар ашигладаг. Тэр ирээдүйн амьдралдаа байнга санаа зовдог. Энэ жилд төрсөн эмэгтэй юм хурааж, цуглуулдгаараа бусдаас ялгардаг.

Хулгана жилтнүүдийн уран сэтгэмж нь сайн хөгжсөн байдаг. Үүсгэн байгуулагч, зохион бүтээгч нар болж чадах ч хамгаас гайхалтай шүүмжлэгч нар болно. Тэр хэрэгтэй үед чухал зөвлөгөө өгдөг. Зарим нэг нь аюултай шийдвэр гаргадаг, өөрийн таашаалыг хүртэхийн тулд бүхнийг устгаж чадна. Түүнийг яльгүй бэртэгчин зантай гэж хэлж болох ч үнэнч шударга.

Ажил нь нурах хандлагатай байсан ч эцсийг нь хүртэл нь явдаг. Хэрвээ зам зуурын цэнгэлд татагдахгүй, байнга чамлаад байхгүй бол өөрийн амьдралаа зохиож, түүндээ сэтгэл хангалуун байж чадна.

Хулгана жилтнүүд хөдөлмөрөөр бус харин заль хэрэглэж амьдрахыг эрхэмлэх талтай. Бусдын нөр их хөдөлмөрийг ашиглан олон зүйлийг олж авдаг. Хулгана улс төрд амжилт гаргаж чадна, алдартай жүжигчин ч болно. Биеийн хүчний ажлаас илүү оюун ухааны ажил түүнд зохино. Сайн эргэцүүлэн боддогоосоо гадна уян хатан байдаг. Хайртай хүмүүстээ агуу сэтгэлтэй ханддаг. Зөвхөн хайр дурлалд л өөрийгөө илэрхийлдэг.

2021 ОНД ХУЛГАНА ЖИЛТЭН

Үхэр жил таны хувьд сайхан жил байх болно. Ялангуяа тавдугаар сард өөрчлөлт гарахад, шинэ санаа, шинэ боломж мэргэжил, санхүүгийн хувьд гарч ирнэ. Тодорхой зорилго тавьж, та сайн үр дүн олж авна. Таны ажигч зан, өөрийгөө барих чадвартай зөн совин зэрэг зангууд зөрчилдөөнөөс гарахад тус болно. 2021 онд эрүүл мэнд асуудалгүй, та маш идэвхтэй байх болно. Гэхдээ та ажлын графиктаа анхаарч, хэт их хөдөлмөрлөх хэрэггүй.

Таатай чиглэл: Зүүн хойд, өмнөд;

Азтай өнгө: Шар хүрэн

Азтай тоо: 5, 7;

Таатай сарууд: 3, 7, 10;

Таагүй сарууд: 9, 12