ҮХЭР ЖИЛТЭН 2021 ОНД

Хүмүүсийг илэн далангүй байлгаж чадах авъяастай. Үхэр бол бясалгагч, тиймээс ч ганцаардлыг эрхэмлэдэг байж магадгүй. Түүний тайван гадаад байдал нь хуурмаг, тайван байдлын цаана жинхэнэ түргэн зантай хүн байдаг.

Уур хилэнд автах нь ховор. Нэг автвал аймшигтай!

Аль болох дарга, захирал болохыг хүсдэг.

Шаардлагатай үед л бодол санаагаа илтгэдэг, ер нь бол дуугүй. Тэр ноёрхог зантай тул амьдралын уламжлалыг хадгалахыг илүүд үзнэ. Тэр маш ажилсаг, гэр бүлдээ сайн сайхныг авчирна.

Биеийн хүний ч оюун ухааны ч ажлыг хийнэ. Хөдөө аж ахуйн салбарт илүү чадварлаг. Худалдаа болон харилцааны хүрээнд ажиллах нь түүнд хүндрэлтэй байдаг. Эрүүл мэнд болон сэтгэлийн тайван байдлаа алдах учраас аялалтай ажил сонгох хэрэггүй. Эмэгтэй үхэр бол гэрсэг, санаа тавьдаг, гэр орноо үнэлдэг хvн байдаг. Гайхалтай сайхан гэрийн эзэгтэй. “Гэр бүлийн усан онгоцыг” тэр л жолооддог. Түүнд итгэж, найдаж болно. Их зөрүүд. Гэр бүлийнхээ төлөө юугаа золиослоход бэлэн. Эелдэг, ялдам, үнэнч, мэдрэмжтэй. Хайр дурлалын сээтэгнүүр явдлыг үзэн яддаг. Гэр бүлийн хүндээ үнэнч байх нь түүнд чухал.

2021 ОНД ҮХЭР ЖИЛТЭН

2021 онд хувийн амьдралд өөрчлөлт гарч, мэргэжлийн хувьд ч олон зүйл хувьсан өөрчлөгдөнө. Нөр их хөдөлмөр, тайван, тэвчээртэй зангийнхаа ачаар арвин их ургац хурааж, томоохон амжилтад хүрнэ. Харин хэт зөрүүдлэх хэрэггүй. Нийгмийн амьдралд танигдаж, олны анхаарлын төвд орж, өөрийнхөө ашиг сонирхлыг зөв илэрхийлж чадна. Та олон нийтийн арга хэмжээнд оролцож, шинэ найз нөхөдтэй болбол их сайн. Эрүүл мэнд хэвийн байна. Гэхдээ мэдрэлээ хэт ачаалуулах хэрэггүй. Амьсгалын систем, хоолой, ходоодтой холбоотой өвчиндөө онцгой анхаараарай.

Таатай чиглэл: Зүүн, хойд;

Азтай өнгө: ногоонхөх

Азтай тоо: 8, 9;

Таатай сарууд: 4, 9, 12;

Таагүй сарууд: 6, 7