БАР ЖИЛТЭН 2021 ОНД

Бусдыг өөртөө татах гайхалтай чадвартай ч нэг их итгэл өгөөд хэрэггүй. Барын үйлдэл нь бусдыг сүйрэлд хүргэж магадгvй. Тэр эрсдэлд дуртай. Тиймээс ч бодлогогvй, бодомжгүй үйлдэл хийх нь олонтаа. Захирагдах дургүй.

Харин бусдыг өөрт нь захирагдахыг албаддаг. Эрх мэдэл нь түүнийг нэр хүндтэй болгодог. Түүнийг хүндэлдэг, түүнд зоригтойгоор үнэн үг хэлэх нь ховор. Аливаа үйлийг хийхээсээ өмнө бодвол, бусдын үгийг дагаж болгоомжтой байвал их амжилтанд хүрнэ.

Тэр төрөлхийн тэмцэгч, түргэн ууртай, огцом зантай хүн. Тэр хэнд ч итгэж найддаггүй, бусдыг ямагт тэргүүлдэг, эрх мэдэлтэй. Эрсдэлтэй бүхэн түүнд тохирно. Энэ жилд төрсөн эмэгтэйчүүд ямагт түрүүлж дайн зарладаг эсвэл эрх дархыг өөрийн болгож авдаг. Тэр их дайчин ч эмзэг, сэтгэлийн хөөрөлтэй, гүн бодолд, хүчтэй хайр дурлалд автдаг. Оргилуун тул тэр хайр дурлалдаа аз жаргалтай байх нь ховор. Бар хэзээ ч мөнгө төгрөгийг шууд сонирхоод байхгүй ч хөрөнгөтэй байж чадна. Хэрвээ таны гэр бvлд бар жилтэн байдаг бол тэр таныг гурван дайралтаас хамгаалдаг гэнэ. Хулгайч нараас, галаас, зальтай этгээдээс.

2021 ОНД БАР ЖИЛТЭН
Үхэр жил таны хувьд хөгжих, хувьсан өөрчлөгдөх, мэдлэгийн жил байх болно. Эрүүл мэнд, нийгэм-мрэгжлийн орчинд маш сайн жил бөгөөд та олон зүйлийг амжуулж чадна. Хэрэв та ажлаа солих талаар бодож байгаа бол зургадугаар сард хамгийн сайн сар. Шинэ ажилд орохоосоо өмнө нэг их яаралгүй, шийдвэрээ сайн бодож үзээрэй. Үхэр жилд бар жилтнууд санхүүгийн урт хугацааны асуудалдаа анхаарахаас өөр аргагүй болно. Тиймээс илүү зардалаас аль болох зайлсхийгээрэй. Та эрч дүүрэн байх ч уурлаж бухимдалгүйгээр бүх зүйлийг тэвчээртэйгээр, үе шаттайгаар эхлүүлж, өөртөө амрах хангалттай цаг гаргах хэрэгтэй.

Таатай чиглэл: Өмнөд, хойд;

Азтай өнгө: Цагаан мөнгөлөг

Азтай тоо: 6, 9;

Таатай сарууд: 1, 6, 10;

Таагүй сарууд: 3, 7