Өчигдөр шөнө /2020.12.09/ -ийн б нийт 977 иргэнийг Улаанбаатар хотоос хүлээн авлаа. Нийт 16 автобусаар 611 иргэн ирснээс 200 гаруй нь оюутнууд байгаа юм. Түүнчлэн 193 хувийн тээврийн хэрэгслээр 366 иргэн ирсэн байна. эдгээр иргэдийг гэрийн хяналтад шилжүүлсэн.

Манай аймгаас Улаанбаатар хотруу найман автобусаар нийт 190 иргэн, хувийн 53 тээврийн хэрэгслээр 233 иргэн нийт 393 иргэн явсан байна.
Сүүлийн 24 цагийн байдлаар нийт 454 иргэнд түргэвчилсэн тест, 557 иргэнд PCR шинжилгээ хийж бүгд сөрөг гарсан. Ингэснээр Орхон аймагт батлагдсан 25 тохиолдол дээр нэмж батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Аймгийн хэмжээнд нийт 23627 хүнд түргэвчилсэн оношлуурын шинжилгээ, 6331 иргэнд PCR-ын шинжилгээ хийлээ.
12-р сарын 8-ны 13:00 цагаас хойш түр цэгүүдээр шинжилгээ өгсөн иргэдийн сорьцыг ХӨСҮТ-д хүргүүлсэн. Нийт 852 иргэний шинжилгээ явснаас 253 иргэний шинжилгээ хийгдэж хариу гарсан байна. Энэхүү хариуг 119.mn сайтад шивж оруулах ажил хийгдэж байна. Энэхүү бүтргэлээс иргэд утсан дээрээ хариугаа татан авч зорчих хөдөлгөөнд оролцох билетээ захиалах болон хувийн унаагаараа зорчих эрхтэй болох юм.