Баянхонгор аймагт оршин суух 58 настай, эмэгтэй “А”, охин 17 настай “Х” нар нь 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэртээ угаартаж, осгосон байдалтай, үе мөч нь хөшсөн байсныг тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Оргилболд, хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Балжинням нар олж, анхан шатны тусламж үзүүлэн, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгч, амь насыг нь аварсан байна.

Эрдэнэт хүмүүний алтан амийг аварсан алба хаагчиддаа БАЯР ХҮРГЭЕ, ажлын их амжилтыг хүсье.

Албаараа үргэлж бахархаж яваарай шонхорууд минь.