Батмөнхийн Сарантуяа 1970 оны 4 сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн. Монголын орчин үеийн поп урлагийн хөгжилд үнэтэй хүвь нэмэр оруулсан дуучин юм.

Тvvний аав нь монгол, ээж нь якут гэдгийг бид сайн мэднэ. Поп хатагтай маань эцэг, эхээс гурвуулаа бeгeeд нэг эгч, нэг эрэгтэй дvvтэй. Дашрамд дурдахад эгчийг нь Б.Сарангуа, дvvг нь Б.Тeмeр гэдэг юм билээ.

Хeдee эмээгийндээ зуны амралтаар очиж байсан vе, Якутын буурал ээж дээрээ зочилж байсан vе, дунд сургуульд сурч байсан vе гээд л тvvний хvvхэд насны сайхан дурсамж олон бий. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Тэдгээрээс яг одоо нэг зvйл сэтгэлд илvv тод санагдаж байна. Анх 23-р сургуулийн нэгдvгээр ангид Любовь Антоновна багшийн сурагч болсон тэр vе. Алтан шаргал vстэй тэр багш л намайг дуунд, бас амьдралд хайртай болгосон” гэж дурссан байдаг.

Зeвлeлтийн есдvгээр сургууль тeгссeн поп хатагтай маань орос хэлийг тун сайн сурсан тeдийгvй англи, герман хэлээр ч дажгvй сайн ярьчихдаг. Бяцхан нууц дэлгэхэд тvvнийг монхор хамартай болохоор “Монташка” хэмээн хочилдог байв.

Б.Сарантуяа дунд сургуульд байхдаа ангийн найз охин Р.Лхамжав /одоогийн дуучин Лхамаа/-тайгаа “Мeнгeн харандаа” хамтлагт дуулдаг байсан бeгeeд тэд “Модерн Токинг”, “Битлз”-ийн дуунуудыг дуулдаг байжээ. Дашрамд сонирхуулахад ирээдvйн поп хатагтай маань тухайн vед хит болж байсан “Би чамд хайртай” киноны “Анхны хайр” дууг vнэхээр гоё дуулдаг байсан гэдэг.

Биеийн тамир, химийн хичээлд муу байсан Б.Сарантуяагийн хамгийн дургvй хичээл нь биеийн тамир байсан аж. Поп хатагтай энэ талаар “Дунд сургуульд байхдаа биеийн тамирын хичээлд тааруухан байсан. Арай л гэж сайн дvн авна. Ганц дургvй хичээл минь байсан. Долдугаар ангид байхдаа шарлаад биеийн тамирын хичээлд орохоо больсон” хэмээн eгvvлсэн нь бий.

 

“Мeнгeн харандаа” хамтлагт дуулдаг байхдаа урилгаар дунд сургуулиудад олонтаа очиж тоглодог байсан тул тэр vеэс нэр хvндтэй болж, алдаршиж эхэлсэн учир vеийнхээ хeвгvvдийн анхаарлын тeвд байдаг байж. Тvvнд хайр дурлалын захиа цeeнгvй ирдэг байсан ч онцгой хeвгvvд байгаагvй учир тоогоогvй гэнэ билээ.

Харин поп хатагтай маань анхны хайр, анхны vнсэлтээ бараг eeрeeсee ч нуух нь холгvй байдаг бололтой. Юутай ч тvvнийг 15-16 настай байхад анхны хайр нь ирсэн ч бvтээгvй аж. Одоо ч тvvнд зарим эрэгтэйчvvд дурладаг юм билээ. Тухайлбал одоогоос хэдэн жилийн eмнe хоёр давхрын тагтан дээр нь нэгэн хvн цэцэг уясан удаатай. Энэ талаар Б.Сарантуяа “Одоо хvртэл тvvнийг олоогvй. Тэр эрэлхэг, даруу хvн нэр усаа хэлээч ээ! Намайг хvнд хэцvv цагт урам хайрлаж байсан учраас талархал илэрхийлэхийг би чин сэтгэлээсээ хvсдэг. Ямар ч дуучинд ингэж байгаагvй байх. Бас намайг хvндэлдэг, хайрладаг фен клубт баярлаж байдаг. Би энэ клубыг зохион байгуулдаггvй, eeрсдee санаачилсан. Тэднийхээ eгсeн сэтгэлийн бэлгийг хvvхэд хvрэхээргvй газар тавьдаг. Цаг vргэлж та нарынхаа нvдэнд гялалзаж харагдана. Хариу хvсээгvй энэ хайрыг уран бvтээлээрээ хариулна гэж боддог” хэмээн нэгэнтээ ярьсан байдаг.

Тэшvvрийн спортоор хичээллэдэг байсан тэрбээр 1996 оноос эхлэн бялдаржуулах урлагаар хичээллэж буй. Гэхдээ мэргэжлийн тамирчны хэмжээнд биш, эмэгтэй хvний хувьд гоо сайхнаа хадгалах, жингээ хасах, эрvvл байх vvднээс хичээллэдэг. Мeн усан спорт сонирхож, бассейнд ордог Б.Сарантуяа гэртээ гvйдэг замтай болохоор сайн гvйдэг. Энэ нь тvvний “Мартъя” дууны клипэнд харагддаг билээ. Дашрамд дурдахад дуучин маань 15 минутад хоёр км газар гvйдэг аж.
10. Тэр, амьтан буудаж, хeнeeж байж арьсыг нь хувцас болгож eмсдeг хvмvvсийн эсрэг байдаг. Харин тvvнд “Гоёл” наадмаас худалдаж авсан ганцхан тарваган шуба бий.

Дуучин Н.Ганхуяг, “Голомт” банкны Л.Болдхуяг нартай хамтын амьдрал зохиож байсан дуучин маань одоо “баячуудын” хэмээх тодотголтой “Шинэ тeгeл” хороололд хvv Б.Эрхэмбилэгийн хамт аж тeрж буй. Германаас ирээд ярилцлагаа нэг сая тeгрeгeeр vнэлж байсан тvvнийг хэвлэлийнхэн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, ЕТГ-ын дарга асан, Монгол улсаас ОХУ-д суугаа элчин сайд С.Баяр, загвар eмсeгч Н.Оргил нартай холбоод авсан.

Тvvний хайртай амьтан нь нохой. Одоогоос нилээд хэдэн жилийн eмнe 28 мянган тeгрeгeeр боксёр vvлдрийн нохой худалдан авч байсан энэ эмэгтэй нохой жилтэй ажээ.

“Зууны манлай эстрадын дуучин” маань улс тeр нилээд сонирхдог бололтой. Тvvний хvндэлдэг улс тeрч нь дотоодоос Ж.Батмeнх, гадаадаас БНХАУ-ын Зянь Зе Минь.

Зvvдний говь”, “Oyuna and Sara”, “Инээмтгий хvн”, “Аргагvй амраг”, “Best of Saraa”, “Эгэл сэтгэл”, “Хайрын зeрлeг”, “Би жаргалтай”, “Миний аз жаргалын дуу” нэртэй цомог гаргаад байгаа поп хатагтай “Миний дуу”, “Тэгвэл хоёулаа” гэсэн хоёр хуурцагтай.

Б.Сарантуяа хамгийн олон тоглолт хийсэн дуучин. Тэрээр 18 тоглолт хийсэн бeгeeд хамгийн сvvлд энэ сарын 19-20-нд “UB palace”-д “Би жаргалтай” концертоо тоглосон билээ. Уг тоглолтыг “Буян” компаний захирал Б.Жаргалсайхан 30 сая тeгрeгeeр худалдаж авсан гэж зарим сонинд мэдээлж байсан ч дуучны маань “Saraa’s мusic” продакшн зохион байгуулсан юм. Тэрээр продакшныхаа тухай “Энэ нь миний тайзаа орхихын эхлэл” хэмээн нэгэнтээ ам алдсан удаатай. Тиймээс ч тvvний мeрeeдeл олон жил дуулах биш сайхан амьдрах.

Хамгийн олон клиптэй дуучин бол мeнeeх Сараа. Тэр, “Мартаж болдоггvй сэтгэл”, “Уучил”, “Бороо”, “Инээмтгий хvн”, “Коллаж-Попурри”, Хайрын бурхан”, “Дуучин чамдаа”, “Тайтгарал”, “Салхины хээ”, “Мэдэхгvй”, “Жаргах гэж дурладаг уу? жvжгийн дуу, “Чагная”, “Миний ижий-эх дэлхий”, “Мэлмий” киноны дуу, “Би жаргалтай” дуундаа клип хийлгээд буй.

Одоогоос 17 жилийн eмнe буюу 1988 онд нийслэлийн хамтлагуудын шилдэг дуучны шагнал хvртэж байсан “Зууны манлай эстрадын дуучин” маань “Ая дууны жигvvр” наадмын улирлын болон жилийн тэргvvн байрын шагналыг гурван удаа гардсан тeдийгvй “Пентатоник” наадмын шилдэг дуучнаар мeн гурвантаа шалгарч байв. “Алтан микрофон” наадмын “Шилдэг менежмент”, “Аялан тоглолт”, “Медиа стар” шагналын эзэн тэрбээр БНХАУ-ын Шанхай хотод 1991 онд болсон Азийн дуу дуулаачдын наадмаас мeнгeн медаль, Казахстанд 1993 онд зохиогдсон “Азийн дуу хоолой” наадмаас гран-при шагнал, 1994 онд “Супер стиль” наадмаас цомын шагнал авчээ. 2005 онд МУГЖ болсон байна.

Сарааг найруулагч И.Нямгаваагийн найруулсан “Чингис хаан” киноны Eэлvн эхийн дvрд тоглохыг бид мэднэ. Тэр, энэ талаар “Надад бvрэн боломж байгаа гэж бодож байна. Найруулагч надад итгээд намайг сонгосон учраас найруулагчдаа найдаж байна. Eeртee ч их найдаж байгаа. Туршлагатай олон жvжигчинтэй тоглох учраас надад туслах хvн олон байгаа л даа. Бид нар долоо хоногт нэг удаа уулздаг. Хоорондоо зохиолоо ярилцдаг. Миний хувцсыг найруулагчийн маань дизайнер Соёлмаа бvтээх юм билээ. Бид нар урлагийн амьдралд ч тэр, eдeр тутмын амьдралд ч тэр бие биеэ ойлгохоор хvмvvс болохоор бэрхшээл харьцангуй гайгvй байх гэж бодож байна. 2004 оны зун зураг авалт эхлэн тул надад цаг хугацаа байна.
Энэ ганцхан Монголыг хамарсан кино биш, дэлхийг хамарсан Япон-Монголын хамтарсан кино учир зайлшгvй сайн болох ёстой. Энэ тал дээр санаа зовох юм байхгvй. Би найруулагчдаа итгэж байна. Би Eэлvн эхийн дvрийг бvтээхийн тулд нулимс асгаруулна, загнуулна, шантарна. Гэхдээ энэ бvхнийг даван туулах сэтгэлийн тэнхээ надад бий” хэмээн ярьсан байдаг.

Барбара Стрейзанд , “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасvрэн нарын хоолойн чадлыг биширдэг “Зууны манлай эстрадын дуучин”, поп хатагтай Б.Сарантуяаг хeдeлмeрийн баатар Г.Пvрэвдорж, АЖ Л.Цогзолмаа, Г.Хайдав нарын алдартнууд сонсдог юм билээ.

ТҮҮНИЙ ДУУНУУДАД ХАМГИЙН ОЛОН ДАВТАГДДАГ ҮГС

Дууны үгээс сул үгсийг хасаад харвал ХАЙР, ДУУ, СЭТГЭЛ, ШИНЭ гэсэн үг хамгийн олон давтагддаг байна.

Түүний зургаас сонирхьё.