МОГОЙ ЖИЛТЭН 2021 ОНД

Могой жилтнүүд арга заль ихтэй, эрчүүд нь нэр алдарт хүрдэг бол бүсгүйчүүд нь хамгийн дур булаам, хээнцэр хүмүүс байдаг. Төрөлхийн цэцэн цэлмэг, ухаантай, үг дуу цөөтэй.

Ажил үйлс нь бүтэх магадлал өндөртэй байдаг ч нарийн харамч хүмүүс байх нь олон. Заримдаа нэр алдрын хойноос хэт хөөцөлдөж, хувиа хичээдэг. Гэвч өөрийн дотнын бүтэл муутай яваа ах дүүсийг халамжилдаг. Бусдын итгэл үнэмшилд найддаггүй, зөвхөн өөртөө найдаж, аливааг хэтрүүлэн дөвийлгөх хандлагатай. Өөрийн бүтэлгүйтлийг тэвчдэггүй шийдмэг улс. Гадна талдаа амгалан дүр эсгэвч маш тачаангуй, халуун хүмүүс байдаг. Дур булаам дүр төрх, зан ааштай боловч хөнгөн хийсвэр зантай тул гэр бүлийн амьдрал нь хүндрэл бэрхшээл ихтэй байдаг.

2021 ОНД МОГОЙ ЖИЛТЭН

Үхэр жил бол бүтээн байгуулах, бэхжүүлэх, саяхныг болтол хэрэгжүүлж чадаагүй хүсэл, санаа зорилгоо хэрэгжүүлэх жил. 2021 онд харилцаа хамгийн үнэтэй хөрөнгө байх болно. Үүний ачаар та гэр бүлийнхээ зөрчилдөөнийг шийдвэрлэж, төрөл төрөгсөдтэйгөө харилцаагаа сайжруулж, карьертаа ахиж чадна. Шаардлагатай үед мөнгө орж ирнэ. 2021 он бол ажлаа өөрчлөхөд тийм ч тохиромжтой жил бус. Тэр тусмаа үйл ажиллагааныхаа салбарыг өөрчлөхөд тохиромжгүй. Эрүүл мэндийн хувьд гайхалтай сайн байна. Эрч хүч дүүрэн ч хөнгөн сэтгэлээр унах, түгших асуудал хаврын саруудад гарч болзошгүй. Могой жилд төрөгсөд аль болох их наранд гарч, цэвэр агаараар амьсгалах хэрэгтэй. Цэцэрлэгжүүлэлт зэрэг биеийн хүчний ажил, спорт, дугуй унах зэрэг нь түгшүүрээс салахад тустай. Дээр нь оюун санааг тэнцвэртэй байлгаж, тайван унтаж амрахад тусална.

Таатай чиглэл: Баруун, зүүн;

Азтай өнгө: Цагаансаарал

Азтай тоо: 5, 8;

Таатай сарууд: 2, 7, 12;
Таагүй сарууд: 3, 10