Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болсон юм. Хуралдаан дуусаж, Ерөнхий сайд иргэдэд хандан мэдээлэл өгч байна.

Бид өнөөдөр хуралдан дараах шийдвэрийг гаргалаа:

-Айлуудын хэрэглээний халуун ус, цахилгааны төлбөрийг энэ сарын 1-нээс ирэх оны 7 дугаар сар хүртэл ТЭГЛЭВ.

Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, банк, банк бус саннүүгийн байгууллага, уул уурхайн компаниуд, бөөний болон жижиглэн худалдааны тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч гэх мэт нийт 9 салбараас бусад салбарын цахилгааны төлбөрийг ТЭГЛЭВ.

Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулаад байсан бол 75 хувиар бууруулна. Эдгээрийн төлбөрийг улсын төсвөөс биш харин “Эрдэнэт” үйлдвэр 650 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.

ҮҮНД: 2020.12.01-2021.07.01 хүртэлх хугацаанд

Айл бүрийн цахилгааны төлбөр – 0 төгрөг

Айл бүрийн дулааны төлбөр – 0 төг

Айл бүрийн усны мөнгө – 0 төгрөг

Айл бүрийн хогны мөнгө 0 төгрөг

ААН-ын цахилгааны төлбөр – 0

ААН-ын дулааны төлбөр – 0 төгрөг

ААН-ын усны мөнгө – 0 төгрөг

ААН-ын хогны мөнгө – 0 төгрөг

ААН-ын уур хэрэглэсэний мөнгө – 0 төгрөг боллоо.

/Банк, ББСБ, Нефтийн компани, ТӨҮГ, ОНӨҮГ, Уул уурхай, Үүрэн холбооны оператор компаниуд ороогүй болно/