Ирэх оны долоодугаар сарын 1-н хүртэл зарим аж ахуйн нэгж, айл өрхийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг тэглэж байгааг Засгийн газраас мэдэгдлээ.
Уг хөнгөлөлтөд хамрагдахгүй есөн төрлийн байгууллага байгаа аж. Мөн 100 хүртэл м/кв орон сууцтай айл өрхийн дулааны төлбөрийг дээр дурдсан хугацаанд хөнгөлнө. Харин 100 м/кв-аас илүү хэмжээтэй орон сууцтай айл өрхүүд үлдсэн м/кв-ын төлбөрөө өөрсдөө хариуцах юм байна.
Дараах есөн салбар төлбөрөөс ЧӨЛӨӨЛӨГДӨХГҮЙ:
Төсөвт байгууллага
Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд
Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр
Банк, банк бус санхүүгийн байгууллага
Крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч
Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
Интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
Өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэр.