Насанд хүрээгүй охидыг хүчирхийлэх гэмт хэргийг гэр бүл болон хамаатан зэрэг ойрын этгээд үйлддэг болох нь судалгаагаар тогтоогдсон. Зөвхөн хөл хорионы үеэр Төв аймагт энэ төрлийн хэрэг хоёр бүртгэгдсэн байна. Тухайлбал,
Төв аймгийн Лүн сумын нутагт гэгч нь дагавар охиноо хүчиндсэн байж болзошгүй байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад ирсэн байна. Үүний дагуу шалгалт явуулахад тус сумын харьяат 47 настай эрэгтэй Б гэгч 12-р сарын 10-ны өдөр 11 настай дагавар охиноо зодож, хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Мөн Төв аймгийн Баянчандмань суманд насанд хүрээгүй хүүхэд жирэмсэлсэн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Уг мэдээллийн дагуу шалгахад Төв аймгийн Баянчандмань суманд суух 36 настай, эрэгтэй Н.Х гэгч нь дагавар охин 15настай Б.Эийг хүчиндсэний улмаас жирэмслүүлжээ. Тус хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газраас шалгаж байгаа юм.
Насанд хүрээгүй, бага насны хүүхэд ялангуяа охидын эсрэг хүчингийн гэмт хэрэг үүнд ураг төрлийн бэлгийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа. Гэсэн хэдий ч энэ төрлийн гэмт хэрэгт өртөж буй бага насны хүүхэд, ялангуяа охидын эрхийг хамгаалах эрх зүйн орчин дутмаг байдаг. Тиймээс хүүхэдтэй эх хүн бүр алхам тутамдаа болзошгүй эрсдэл бүхнээс сэргийлнэ үү!!!