Фото түүх: Диана гүнжийн Хунтайж Чарльзын төрсөн өдөрт зориулсан гэнэтийн бэлэг
1985 онд Хунтайж Чарльзын төрсөн өдөрт зориулан гэнэтийн бэлэг сюрприз болгон Диана гүнж гэнэт л тайзан дээр гарч бүжиглэсэн гэдэг. Billy Joel-ын Uptown Girl нэртэй гоёмсог дуунд цоглог нь аргагүй бүжсэн бөгөөд Лондоны Royal Opera House буюу Үндэсний дуурийн театрт байсан хүмүүс маш ихээр баярлаж, гүнжийн зоримог, нэг бодлын романтик ч гэмээр бэлгийг хуваалцсан байдаг.
Гэвч төрсөн өдрийн эзэн болох хунтайж Чарльзд Дианагийн бэлэг таалагдаагүйгээр барахгүй, ихээхэн зэвүүцэж дургүйцсэн байна. Энэ нь Диана хөшигний ард чимээгүй байжийж чаддаггүй, эр нөхрөөсөө илүү алдартай болж, олны анхаарал, хайрыг зэрэг татаж эхэлсэн үе юм. Чарльзын хувьд түүнд өөртэй нь эн тэнцүүхэн, зарим тохиолдолд илүү ч гэмээр хүчирхэг эмэгтэй хэрэггүй, зүгээр л эзэн хааны гэр бүлийн гишүүн болоод Букингемын ордонд өрөөнийхөө мухрыг сахин ганцаардан суух бүсгүй хэрэгтэй байжээ.
Түүнчлэн хунтайж Чарльз энэ үед 13 насаар дүү залуу гэргий Дианагаа хуурч, өөрийн үе тэнгийн Камиллатай эргээд уулзаж эхэлсэн үе, түүнийг нь ч гадарласан Диана гүнж Чарльзд өөрийгөө ямар хүчирхэг, цоглог, золбоолог нэгэн болохоо харуулах гэж зориудаар төрсөн өдөрт нь ийм сюрприз барьсан ч гэж ярьдаг.
Бэлтгэсэн Д.Жаргалсайхан