Баянзүрх дүүрэгт шинэ голомт бүртгэгдсэнтэй холбоотойгоор маргаашаас эхлэн дүүргийн хэмжээнд 80 мянган иргэнээ шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар боллоо. Ингэхдээ 19 цэг дээр 09.00-17.00 цагийн хооронд шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.
Шинжилгээнд олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, худалдаа үйлчилгээний газарт ажилладаг иргэд болон халдвар олноор илэрсэн хороо, өвчлөх эрсдэлтэй суурь өвчтэй иргэдийг нэн түрүүнд хамруулахаар төлөвлөж байна.
Иргэн та шинжилгээ өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэх, биеийн байцаалттайгаа ирэхээс гадна халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хүн хоорондын зайгаа барихыг зөвлөж байна.
Хэддүгээр хорооны иргэд хэзээ, хаана очиж шинжилгээ өгөхөө харахыг хүсвэл доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.