Уншигч та энэ долоо хоногийн ажлуудаа төлөвлөхөөсөө өмнө зурхайгаа уншаарай. Таны шинэ долоо хоногийн ажил үйлсэд тань амжилт хүсээд ордуудын долоо хоногийн зурхайг хүргэж байна.
Хонь
Долоо хоногийн эхээр таны хөдөлмөрийн чадвар, хүч тамир тань тааруухан, ядаргаа тайлагдаагүй, үлбэгэр байна. Мэдрэлийн болоод биеийн ачааллаа нэмэгдүүлэх тусам танд ихээхэн хор хөнөөлтэй гэдгийг мартах хэрэггүй. Хайр дурлалын тухайд эрчүүд илүү санасандаа хүрч хүссэн хүнтэйгээ ойртож дотносох ч харин эсрэгээрээ бүсгүйчүүдийн сонголт тийм ч оновчтой байхгүй байж мэднэ. Та нэртэй хуульч, сэтгүүлч нөлөө бүхий хүнтэй уулзаж ярилцах таатай боломж тохиох тул боломжийг алдаж болохгүй. Долоо хоногийн дундуур хувийн хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн ашиг орлого арвин, тэд хийсэн бүтээснээсээ урам зориг, сэтгэлийн таашаал авч чадна. Та хамтран ажиллах гэрээг байгуулж, төлөвлөгөөгөө амжилттай батлуулж чадна. Энэ гэрээний үйлчлэл нь шударга, хариуцлагатай зохион байгуулалттай байдлыг танаас шаардах болно. Долоо хоногийн сүүлээр үйлдвэр үйлчилгээний ажил ачаалал ихтэй, бүтэмж сайтай байхаас гадна үр дүн нь нүдэнд харагдахуйц, ашиг шимээ өгч чадна. Удаан хийгээгүй гэр бүлийн баяр, оройн хоол зэргийг энэ өдөр төлөвлөхөд тохиромжтой. Таны хань ижил, үр хүүхдүүдийн хувьд тантай өнгөрүүлэх амралтын өдөр хамгийн жаргалтай өдөр байх болно.
Үхэр
Долоо хоногийн эхээр мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, мэдээлэл олж авах, туршлага хуримтлуулах зэрэг нь төлөвлөгөөний дагуу байх бөгөөд та хүссэнээрээ хангалттай үр дүнг авахгүй. Од гараг таныг үйлдэлдээ анхааралтай хандаж, мөнгө төгрөгтэй холбоотой ажилд бодлоготой байхыг зөвлөж байна. Амьдралын эрч хүч доогуур байх нь ажил төрөлд тань ихээхэн нөлөөлнө. Оюунлаг байдал, сэтгэн бодох чадвар тааруу байна. Та эрүүл саруул ухаан, аюулыг мэдрэх өндөр чадварын ачаар бодит орчноо зөв дүгнэн ямар ч байдлаас гарч чадна. Долоо хоногийн дундуур бүтээлч байдал нэмэгдэж, гүн ухаан судлах, ном зохиол унших, аливааг эргэцүүлэн бодох зэргээр бие сэтгэлээ тайвшруулахад таатай байна. Сэтгэл санаа хямарснаас болоод ажлын ачаалал даахгүй байдалд хүрч магадгүй. Та шинээр төвхнүүлсэн амьдралдаа сэтгэл хангалуун бус байх нь хосуудын харилцаатай шууд хамааралтай байна. Амьдралын нарийн ширийн асуудлаа ганцаар үүрэх гэж хичээх хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр бүсгүйчүүд далдхан хүслээ биелүүлэх, хамгийн төгс нь байх гэсэн хүслээ биелүүлэх эхний алхмаа хийж магадгүй. Харин ахмадуудын өвчин хууч хөдлөх магадлалтай тул анхаарал халамж тавиарай. Таны хувьд энэ нь бодлогогүйгээр үйлдсэн маш эрсдэлтэй, нэлээд том асуудал тул өөрийгөө шаналгаж, ганцаар шийдэх гэсний хэрэггүй.
Ихэр
Долоо хоногийн эхээр хамтран ажилладаг байгууллага болон байнгын түншүүдээ хамарсан олон нийтийн ажил зохион байгуулах, нээлттэй өдөрлөг хийх зэрэгт таатай. Хайр дурлал, сайн сайхан учрал тохиож мэднэ. Таны хувьд догдлол, сэтгэл хөдлөл зэрэг нь бүх зүйлийн илрэл болж мэднэ. Хамгийн дотнын хүнтэйгээ ч хуваалцахад хайран мэт санагдах тийм хайртай учирна. Таны хашир зан, болгоомжтой байдал, зохион байгуулах чадвар зэрэг тань өндөр байна. Энэ боломжоо ашиглан өөртөө зориулж зорилгодоо хүрэх замаа тодорхойлох, хэрэгтэй байгаа мөнгө санхүүгээ тодорхой болгох хэрэгтэй. Долоо хоногийн дундуур од гараг хувийн уран бүтээл туурвих, зурах, бичих зэрэг оюуны хөдөлмөрийг дээд зэргээр ивээнэ. Таны шинжлэх ухаан, эрдмийн ажил тань ч бүтэмжтэй, ахиц дэвшил их байна гэдэгт итгэлтэй байж болно. Хамт олонтойгоо нэг зорилго тэмүүлэлтэй, эв нэгдэлтэй байж чадвал таны төдийгүй байгууллага хамт олны амжилт нэмэгдэх болно. Хэрэв та урьд урьдынхаасаа илүү өөдрөг, амжилттай ажиллаж чадвал жилийн эцэст заавал сайхан үр дүнг үзнэ гэдгийг одод зөвлөж байна. Долоо хоногийн сүүлээр хувийн амьдралынхаа төлөө, гэр бүлийнхээ төлөө ямар нэгэн томоохон ажил эхлүүлнэ. Таны бодсон төлөвлөгөө хурдан хугацаанд биеллээ олохгүй ч тодорхой тогтсон цаг хугацаандаа амжилттай бүтнэ гэдэгтээ итгэлтэй байж болно.
Мэлхий
Долоо хоногийн эхээр таны сэтгэл татах чадвар эргэн тойронд байгаа бусад хүмүүсийг гайхшруулна. Олон талын эерэг үр дүнг авчрахад ч нөлөөлөх болно. Магтуулах дуртай, үнэлэгдэх гэж тэмүүлэх нь илүү хичээл зүтгэл шаардах бөгөөд санхүүгийн хувьд эрсдэлтэй сэжигтэй ажиллагаанд оролцоход хүргэнэ. Өр зээл тавих, боломжгүй амлалт өгөх зэрэг нь хожим хойно танд ихээхэн төвөг болох болно. Долоо хоногийн дундуур амьдралын гэрэл гэгээг харж өөдрөг байхыг хичээ. Өөрийн дотоод сэтгэл рүү өнгийн харж дотоод дуу хоолойгоо сонсоорой. Ажил албаны болоод хувийн харилцаан дээр өөрийн санал бодлыг илэрхийлэхдээ шулуун шударга эсвэл өөрийн мэдэлгүй үйлдэл хийх явдал нь ойрын хүнтэйгээ харьцахад муугаар нөлөөлнө. Харин долоо хоногийн сүүлээр та албаны ажлыг ард орхих, элдэв уулзалт, хурал цуглаанд оролцохоос татгалзах нь өлзийтэй. Учир нь та бусад хүмүүстэй ойлголцож, нэг шийдвэрт хүрэх боломж бараг байхгүй гэдгийг одод танд баталж байна. Урьдчилан бэлдсэн ажиллагаа нь амжилттай болох хэдий ч зарим нэг алдаа дутагдал гарах нь дамжиггүй мэт. Бусдын сэтгэл санааг ойлгохдоо тааруу, бусдаар дамжуулж тодорхой ойлголтод хүрэх явдал гарч магадгүй.
Арслан
Долоо хоногийн эхээр мөнгө санхүүгийн байдал бага зэрэг дордох тул бүх зүйлдээ арвич, хямгач байх, тооцоотой байхыг зөвлөж байна. Маш олон арга хэмжээнд оролцож идэвх зүтгэл гаргаснаар тэнцвэрт байдлаа алдахад хүрч мэднэ. Бусдаас ялгарах эсвэл өөрийн үзэл бодлоо хэн нэгнээс дээгүүрт тавихгүй байхыг одод зөвлөж байна. Бүсгүйчүүдийг аливаа хэл аманд орооцолдохгүй, хэл амаа хянаж болгоомжтой байхыг сануулж байна. Оддын таагүй байрлал таныг ивээхгүй гэдгийг санаарай. Долоо хоногийн дундуур шинэ соргог мэдээ мэдээлэл олж авах, түүнийгээ ажил хэрэг болгох, туршлага хуримтлуулах зэрэгт сайн. Хэтэрхий хийсвэр сэтгэх, омог бардам байх нь эргэн тойрныхныгоо гайхшруулна. Харин долоо хоногийн сүүлээр таны ажил болон эрүүл мэндэд хүчтэй нөлөөлөх зүйл гарч ирнэ. Энэ тохиолдолд яаралтай эмчид ханд. Өвчин өөрөө эдгэнэ гэж бүү назгай ханд. Болзошгүй таагүй зүйлсээс үл шалтгаалан эргэн тойрондоо харилцах харилцааг зохицуулж, бэхжүүлж чадах бөгөөд өөрийн материаллаг байдлыг сайжруулж чадна.
Охин
Долоо хоногийн эхээр сэтгэн бодох чадвар нэмэгдэж, нарийн торгон мэдрэмж туйлын өндөр байна. Цоо шинэ нөхцөл байдал, шинэ орчин, үйл хэрэгтэй тулгарч магадгүй. Гэвч таны дээд зэргийн мэдрэмж нь энэ бүхнийг төвөггүйхэн зохицуулж чадна. Ямар арга барилаар, яаж ажиллахаа мэдэхгүй нэг хэсэг манарах ч долоо хоногийн таатай хандлага нь таны ажлыг урсгалаар нь явахад тусалж, амжилттай болгож өгнө. Таныг илтгэх, тодорхойлох зүйлээ олох, хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хөгжүүлэх зэргээр хувь хүн талаасаа хөгжиж дэвшихийг хүснэ. Долоо хоногийн дундуур идэвхтэй ажлын хүрээнд бичиг баримттай холбоотой ажилдаа алдаа гаргаж магадгүй тул сайтар хянаж, алдаагаа олж засахыг зөвлөж байна. Ямар нэгэн шинэ нээлт хийх, шинэ зүйл зохион бүтээхэд тааламжтай байх болно. Худал хуурмаг зүйлээс болж ойрын хүнтэйгээ маргах, магадгүй үргүй зардал нэлээд гаргах бололтой. Энэ нь алдагдалд ч хүргэж болзошгүй. Долоо хоногийн сүүлээр таны нийтэч зан, өөдрөг үзэл, бүтээлч чанар тань ямар ч нөхцөл байдлыг сайжруулж чадна.
Жинлүүр
Долоо хоногийн эхээр ажлын ачаалал маш их байх бөгөөд албан тасалгаанд суухаасаа илүүтэй гадуур явах ажил их байна. Шийдэмгий бус байдал, итгэлгүй мэдээлэл, эсвэл таны байгаа байдал нь дараа дараагийн ажлын бүтэлгүйтлийн шалтгаан болно. Бүх зүйлийг өөрчилж мэдэх гэнэтийн мэдээ сонсож магадгүй. Өөрийн мэдрэмжийг сайжруулахын тулд янз бүрийн арга хэрэглэх, бясалгах, элдэв зүйлийг туршиж үзэж магадгүй. Та өөрийгөө далдын хүчтэй гэж бодоход хүрнэ. Долоо хоногийн дундуур таны өмнө огт танихгүй нэгэн гарч ирж элдэв зүйлд ухуулан сэнхрүүлэх ч та бусдад нэг их итгээд байдаггүй, нийтэч бус зан гаргана. Ажил албаны хэрэг болон хувь хүн хоорондын харилцаа танаас маш их анхаарал, тэсвэр тэвчээр, эмх цэгцийг шаардах боловч амжилттай эсэх нь мэдэгдэхгүй. Харин долоо хоногийн сүүлээр үнэт эдлэл, хөрөнгө худалдан авахад гял цал байдлыг бус материалын чанар, хийц зэргийг илүүд үзэх хэрэгтэй. Тэгж эс чадваас таны хийсэн алхам алдаатай наймаанд тооцогдоно. Хоол хүнсний аюулгүй байдал, чанарт илүүтэй анхаарахыг од гараг танд сануулж байна. Энэ нь эрүүл мэндийн хувьд хамгийн чухал анхаарах зүйл гэдгийг мэдэх хэрэгтэй.
Хилэнц
Долоо хоногийн эхээр шинээр хийж, бүтээн байгуулсан ажлынхаа үр шимийг үзэж, өөрөөрөө, хамт олноороо бахархах сэтгэл төрж, хүрээлэн буй хүмүүсийн хүндэтгэлийг хүлээж чадна. Ажил амьдралын тань замд хатуу саадууд тулгарч болохыг одод сануулж байна. Ажил төрөл, албан тушаалын асуудлаар хөөцөлдөхөд тааламжтай. Ажил хэргийн түнш, найз нөхдийн шинэ санаа, төлөвлөгөөг анхаарлын гадна үлдээх хэрэггүй. Долоо хоногийн дундуур үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаггүй, хэт бүрэг хүмүүсийн хувьд амжилттай яваа хүмүүсээс заавар зөвлөмж авахдаа хойрго хандах нь их бий. Бие тавгүйрхэх, хууч өвчин хөдлөх, тухгүй байдал үүснэ. Ялангуяа настай хүмүүсийн хувьд олон нөхцөл байдлын улмаас бие эрхтэн дордож мэдэх юм. Өөрийнхөө үнэлэмжийг доогуур үзэх, чадвараа үнэлэхгүй байх зэрэг нь таныг бухимдуулж, орчин тойрондоо таагүй уур амьсгалыг бий болгоход хүргэж мэднэ.
Нум
Долоо хоногийн эхээр хямралтай үед материаллаг зүйлд бүү шуна. Танд орлого зарлагаа хянахад хүнд байгаа ч үүнийг зайлшгүй хийх шаардлагатай гэдгийг та ойлгож байгаа. Амин хувийн ч бай, алба ажлын ч бай өөрийн өдрийн цагийг маш нарийн төлөвлөх хэрэгтэй. Энэ ордны ганц бие хүмүүсийн хувьд өөрийн сонирхдог хүнтэйгээ учирч, улмаар амрагийн холбоо тогтоож чадна. Хувийн ажил, эрүүл мэндээ бэхжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Долоо хоногийн дундуур хүрээлэн буй орчиндоо муу үлгэр дууриал болохоос зайлсхийж өөрийн үйлдэлдээ хяналттай байхыг хичээ. Хэн нэгний санаатай болон санаандгүй үйлдлээс болж эвгүй байдалд орж болзошгүй байна. Хайртай хосын дунд үл ойлголцол, хардалт сэрдэлт болж магадгүй гэж одод сэрэмжлүүлж байна. Долоо хоногийн сүүлээр ажил төрөлтэй холбоотой шийдвэрийг эрх мэдэлтний зөвшөөрөлгүй гаргах, дур мэдэн үйл ажиллагаа явуулахаас зайлсхийгээрэй. Богино хэмжээний уулзалт нь маш их үр ашигтай байх боловч харин удаан хугацаанд хичээл зүтгэл, хүч хөдөлмөрөө зориулсан зүйл тань санаанд хүрсэн үр дүнг өгөхгүй.
Матар
Долоо хоногийн эхээр энэ ордны бүсгүйчүүдийн атаархуу зан хөдлөх, амжилттай яваа нэгэндээ дургүй сэтгэлээ илэрхийлэх гэх зэргээр зохисгүй үйлдэл гаргаж магадгүй. Гэвч эрчүүдийн хувьд нэр хүндээ бататгах, ямар нэгэн зүйлээр онцгойрон гялалзах болно. Ахмадууддаа гэнэтийн бэлэг барих бөгөөд тэр сэтгэлдээ та туйлын баяртай байх болно. Долоо хоногийн дундуур эрүүл мэндийн бага сага асуудал гарч магадгүй. Та эртнээс зовиурлаж байсан хэсэг чинь улам ихээр өвдөхийг мэдрэх, таныг маш ихээр ядрааж зовоож магадгүй. Дуусгалгүй орхисон ажил эсвэл удаан хугацаанд үргэлжилж байгаа ажлаа өнөөдөр дуусгаж эрх чөлөөг мэдрэх болно. Таны хувьд урт хугацааны амралт эхэлж байна гэж ойлгож болно. Долоо хоногийн сүүлээр аз одоо удаан барихын тулд өөрийн зорилгоо тодорхойл. Бусдыг дагаж намирах, зорилгогүй үйлдэл хийхдээ гаргасан зардал тань мөнгө төгрөгний гачигдалж оруулж болзошгүй. Амьдралдаа гутрах, сэтгэлийн гуниг, ганцаардал зарим бүсгүйчүүдийг тойрохгүй. Тэд өөрсдийг нь өөрчилж болох, амьдралаа шинэчлэх ямар нэгэн гарц гаргалгааг хайсаар байна.
Хумх
Долоо хоногийн эхээр хэвлэн нийтлэх, бичиг соёлын ажилтай хүмүүсийн хувьд ихээхэн таатай, тэдний урам зориг, хичээл зүтгэлийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйлс нь бүтээсэн, туурвисан, гаргасан бүтээл нь байх юм. Та өөрөөсөө ч нуун байж мөнгө хадгалах туйлын хүсэл төрж мэднэ. Энэ нь таныг нэг алхам урагшлах, өөртөө зорилготой байж чаддаг гэдгийг харуулна. Шударга бус байдлыг тэвчихэд бэрх байх ч шууд сөрж зогсох, сөргөлдөх нь бас тохиромжгүй юм. Долоо хоногийн дундуур эрчүүдийн эмх цэгцтэй, зохион байгуулалттай байдал нь ажил төрлөө ахицтай, үр дүнтэй явуулахад ихээхэн нөлөөлөх болно. Та амжилттай яваа хэн нэгнийг харж өөрийн байдалдаа сэтгэл дундуур болох хандлага гаргаж мэднэ. Мөн хийж дадсан өөрийн хариуцсан ажлаа голох, сонирхол буурах явдал тохиолдож магадгүй. Хайртынхаа сэтгэл зүрхийг эзэмдэх нарийн төлөвлөгөө гарган гэнэтийн болзоо, баярлуулах зүйл зохион байгуулна. Харин долоо хоногийн сүүлээр та бусдын нүдэнд өгөөмөр зочломтгой байдлаа харуулахын тулд хээнцэр, тансаг амьдралд тэмүүлэх бололтой. Бусдын сэтгэл зүйг ойлгох чадвар, урам зориг, уран бүтээлийн онгод зэрэг нь таны ажлыг амжилттай дуусгах, амжилттай болгох боломж олгоно. Сэргэлэн цовоо зан байдлаараа богино хугацаанд ихээхэн ашиг орлогыг олж чадна. Бүх ажил тань сэтгэл хангалуун байдлыг мэдрүүлнэ.
Загас
Долоо хоногийн эхээр мөнгө санхүүгийн байдал бага зэрэг дордох тул бүх зүйлдээ арвич, хямгач байх, тооцоотой байхыг зөвлөж байна. Маш олон арга хэмжээнд оролцож идэвх зүтгэл гаргаснаар тэнцвэрт байдлаа алдахад хүрч мэднэ. Бусдаас ялгарах эсвэл өөрийн үзэл бодлоо хэн нэгнээс дээгүүрт тавихгүй байхыг одод зөвлөж байна. Бүсгүйчүүдийг аливаа хэл аманд орооцолдохгүй, хэл амаа хянаж болгоомжтой байхыг сануулж байна. Оддын таагүй байрлал таныг ивээхгүй гэдгийг санаарай. Долоо хоногийн дундуур шинэ соргог мэдээ мэдээлэл олж авах, түүнийгээ ажил хэрэг болгох, туршлага хуримтлуулах зэрэгт сайн. Хэтэрхий хийсвэр сэтгэх, омог бардам байх нь эргэн тойрныхныгоо гайхшруулна. Харин долоо хоногийн сүүлээр таны ажил болон эрүүл мэндэд хүчтэй нөлөөлөх зүйл гарч ирнэ. Энэ тохиолдолд яаралтай эмчид ханд. Өвчин өөрөө эдгэнэ гэж бүү назгай ханд. Болзошгүй таагүй зүйлсээс үл шалтгаалан эргэн тойрондоо харилцах харилцааг зохицуулж, бэхжүүлж чадах бөгөөд өөрийн материаллаг байдлыг сайжруулж чадна.