Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс цахим засаглалын хөгжил, инноваци нэвтрүүлэлт, төрийн албан хаагчийн ажлыг робот орлон гүйцэтгэх боломжийг бүрдүүлэн ажиллаад тодорхой хугацаа өнгөрөөд байна.

Энэ нь төрийн албан хаагчийн ажлыг хөнгөвчлөх, хүн цагийг хэмнэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай болгох талаар тодорхой ахиц дэвшил гарсан.

Тэгвэл хиймэл оюун ухаанд суурилсан роботын процесс, автоматжуулалт нэвтрүүлсэн туршлагын талаарх мэдээлэл бүхий нийтлэл дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг FES Asia-ийн цахим хуудсанд байршсан байна.