Монголын хүсэмжит залуусын жагсаалтыг олон жил тэргүүлсэн жүжигчин Эрдэнэбилэг буюу Эби сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлд анхаарлаа хандуулж кино найруулагчийн ажлыг хийх болсон.
Олон бүсгүйчүүдийн сэтгэлийг эрхгүй татдаг байсан залуугийн сонголт нууцлаг байсан. Эхнэр хүүхдээ олны хэл амнаас хамгаалж нууцална гэж байсан залуу маань эхнэр хүүхдээрээ гоёхоор шийдсэн бололтой.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүрээнд хүн бүр хатуу хөл хорионд орсон энэ өдрүүдэд жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг нууц авъяасаа дэлгэв.
Тэрээр өөрийгөө хэр баргийн зураачаас дутахгүй авъяастай гэдгээ батлаж зурсан зургуудаа цахим хуудсандаа оруулах болжээ.
Фэнүүд нь түүний энэ авъяасыг ихэд үнэлэн, бахархаж байгаа аж. Алдарт Mike Tyson-г анхлан зурсан тэрээр үргэлжлүүлэн өөрийн охин, хүүгээ зурсан байна .Түүний ухаалаг эхнэрийн зургаас сонирхоцгооё.