Самьяа хийдийн лам нар Монгол улсынхаа иргэдийн хувьд мөн нийгмийн хариуцлагын хүрээнд ийм буяны ажлыг 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь МОНГОЛ ЛАМ НАР-АСРАЛЫН АЯН 1-хандивын аяны хүрээнд УОК-д 10 сая гаруй төгрөгийн хөрөнгө мөнгөний хандив өргөж байсан билээ.

Энэ удаагийн буяны ажлын хүрээнд амьдралын боломж тааруу 300 гаруй өрх айлуудад хүнс хоолны тусламж өргөжээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрч, хамаг амьтан өвчин зовлонгүй, амгалан жаргалан лугаа үл хагацах болтугай.