Өнөөдөр хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажилчдаа ажиллах тав тухтай орчин нөхцөлөөр хангасан байгууллагуудыг шалгарууллаа.
           Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудаас хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрийн 5.6 дахь заалтыг хэрэгжүүлэн ажиллаж аж ахуйн нэгж байгууллагын хамтын гэрээгээр хөдөлмөр нийгмийн баталгааг ханган, аймгийн гурван талт хэлэлцээрийг сурталчилж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн орчныг сайжруулах чиглэлээр хийсэн ажлаараа тэргүүлсэн шилдэг байгууллагуудыг алдаршууллаа.
     Ажилтнуудын хөдөлмөр нийгмийн баталгааг хангасан шилдэг байгууллагын цомыг гардуулах үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Аймгийн Засаг дарга С.Батжаргал, Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, М.Түмэнжаргал нар болон албаны хүмүүс оролцлоо.
           Үйл ажиллагааг нээж Аймгийн Засаг даргын орлогч, ХАБЭА-н зөвлөлийн дарга А.Түвшинжаргал үг хэллээ. Тэрээр “ажилтан гэдэг бол байгууллагын үнэт баялаг. Хуулиар олгогдсон үүргээ ухамсарлан ажилчдынхаа аюулгүй байдлын төлөө чухал ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлж буй байгууллага аж ахуйн нэгжийг орон нутгийн зүгээс бүхий л талаар дэмжин хамтран ажиллах болно” гэдгийг хэлсэн юм.
           ХАБЭА орчныг сайжруулан ажилласан шилдэг байгууллагуудаар:
1.    Хот тохижуулах газар
2.    Орхон аймгийн 13-р сургууль
3.    Онцгой байдлын газар
4.    Орхон аймгийн 4-р сургууль
5.    Орхон аймгийн 17-р цэцэрлэг
6.    Хүнс Хөдөө Аж Ахуйн газар
7.    Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар тус тус шалгарлаа.

 Мэдээллийн төв