Эмэгтэй хүний намба ухаан, гоо сайхныг гагцхүү МУГЖ Н.Батцэцэгээс олж харна. Алаг нүд, сэтгэл татам инээмсэглэл, олон сайхан киноны дүрээр бидний сэтгэлд хоногшсон Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг цахим хуудаснаа сэтгэгдэлээ нийтэлжээ.

Хүүхдийн төлөө сайн дурын байгууллага болох Хүүхдийн төлөө фондын хөрөнгө хуримтлуулах Монгол туургатан Оддын теле тоглолт яг одоо телевизүүдээр үзэгчдэд шууд хүрч байгаа билээ.

Жүжигчин Батцэцэг цахим хуудаснаа “Корона олноор нэмэгдэхвий дээ … Шөнийн 12 болох нь…ТВ-дээр яасан олон цагаар бужигнуулна вэ? Ар талд бас хичнээн хүн чирэгдэж байгаа бол” хэмээсэн байна.