Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2020.12.31) мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид арванхоёрдугаар сарын 31-ны 11.00 цагийн байдлаар нийт 13597 сорьцод шинжилгээ хийхэд 20 хүнээс Сovid-19 илэрлээ. Тэдний 16 нь Баянзүрхийн дэгдэлттэй холбоотой бол хоёр нь Франкфуртийн нислэгээр ирсэн хүмүүүсийн гуравдахь шинжилгээгээр илэрлээ. Харин хоёр халдвар нь Хавдар судлалын үндэсний төвийн эмч, нягтлан бодогч нараас илэрлээ. “Тэнүүн-Огоо” компанийн шатахуун түгээгчээс халдвар илэрсэн. Түүнтэй хамт ажилладаг 200 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан. Ийнхүү Тэнүүн-Огоо компаниас 4 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ.