Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.01.01) мэдээлэл хийлээ.

Өчигдөр (2020.12.31) 17764 нийт хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс Сovid-19 илэрлээ. Үүний нь нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч, хоёр нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос бүртгэгдсэн бол хоёр тохиолдол нь Мөнххада /Toyota/ ХХК-ийн ажилчид юм байна. Энэхүү халдварын эх үүсвэрийг тодруулахаар ажиллаж байна гэлээ.