Орхон аймгийн Засаг Даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсээс “Хүний эрхийн өдөр” болон “Авлигын эсрэг өдөр”-үүдийг тохиолдуулан гэрэл зураг сонирхогчдын дунд “АВЛИГА БА ХҮНИЙ ЭРХ” сэдвээр өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлаар өөрийн дуу хоолойгоо хүргэх гэсэн залууст боломж олгох зорилгоор гэрэл зургийн уралдааныг зохион байгууллаа.

Уралдаанд оролцогчдын бүтээлийг ЗДТГ-ын Хууль, Эрх зүйн хэлтсийн фэйсбүүк пэйж хуудсанд байршуулж хамгийн их лайк, шэйр, коммэнттэй бүтээлийг шалгаруулсан болно.

Тус гэрэл зургийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт оролцогчиддоос 1-р байрт Ө.Жадамбын “Сүүдэрт босго”, 2-р байрт Н.Батсүхийн “Бид аюулгүй орчинд амьдрах эрхтэй”, 3-р байрт Х.Үнэнбаярын “Харахгүй, сонсохгүй, ярихгүй”, тусгай байрт Н.Алтаншагайгийн “Авлига сэтгэлийн тахал” бүтээлүүд тус тус шалгарлаа.