Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 109 жилийн ойн баярын өдөр болон шинэ жилийн баярыг тохиолдуулан олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, улс эх орондоо хувь нэмрээ оруулан хүчин зүтгэж буй иргэдийг төрийн дээд одон медалиар шагнаж урамшууллаа.

Монгол Улсын төрийн дээд шагнал, одон медаль, Засгийн газрын шагналыг аймаг орон нутгийн удирдлагууд гардуулан өглөө. Төрийн дээд одон медаль буюу Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон 1, Алтан гадас одон 5, Хөдөлмөрийн хүндэт медалиар 4, Алдарт эхийн II одон 1, Монгол улсын Засгийн газрын шагнал буюу салбарын тэргүүний ажилтнаар 5 иргэн тус тус шагнагдлаа.
Мэдээллийн төв