Орхон аймгийн удирдлагууд шинэ оны  заагт мэндэлсэн бяцхан иргэдээ хүндэтгэн хүлээн авдаг уламжлалтай.

       Өнөөдөр /2021.01.01/ шинэ оны үаагт мэндэлсэн иргэддээ УИХ-ын гишүүн Д.Батлут,  Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар хүндэтгэл үзүүлж баярын бэлэг хүргэлээ.
      Орхон аймгийн 2020 оны отгон иргэн 23:30 минутанд 3560гр хүү мэндэлж энэ өдөр 4 хүү, 5 охин нийт 9 хүүхэд шинээр мэндэлжээ.
     2021 оны анхын бяцхан иргэн 03:05 минутанд 2560гр хүү мэндэлсэн бөгөөд шинэ оны эхний өдөр Орхон аймагт 2 хүү мэндлээд байна.
Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн төрөх тасагт амаржсан 25 эх байгаа юм.
Мэдээллийн төв