Ордуудын энэ долоо хоногийн зурхай

 

Уншигч таны шинэ долоо хонгийн ажил үйлсэд амжилт хүсээд ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.

Хонь

Долоо хоногийн эхээр хувийн амьдрал, эрүүл мэнддээ сайн анхаар, эрүүл аж төрөх байдлыг өдөр тутам анхаарвал сайн байна. Хоол хүнсэндээ байгалийн гаралтай эрүүл хүнс хэрэглэх шаардлагатай байна. Албаны харилцаанд хувийнхаа хандлагыг бүү хутгалдуул. Шинэ ажил эхлэхэд тохиромжгүй үе. Хийж буй ажил хэрэгтээ бизнес, санхүүгийн холбоотой чухал шийдвэр гаргана. Төвөгтэй ажилд их хүч цаг зарцуулна. Бүү бухимд, амандаа дуу аялан амьдралыг гэгээлэг талаас нь хар. Харин долоо хоногийн сүүлээр гэнэтийн хуваариас болж ажлаа хугацаанд нь амжуулж байгаагүйдээ та харамсана. Мэдрэлийн ядаргаанд орохоос болгоомжил. Удаан хуримтлагдсан чухал асуудлыг шийдэхэд таатай үе. Таны зөн билэг, нэвт харах чадвар өндөр байна. Цэвэр агаарт аялах, дотно найзындаа зочлон очиход таатай.

Үхэр

Долоо хоногийн эхээр од эрхэс та бүхнээс ер бусын санаа шийдэл, онцгой мэдрэмж урган гарахыг билэгдэж байна. Ажил хэргийн хувьд карьераа өсгөхөд таатай үе. Байгуулагынхаа маркетинг дээр түлхүү анхаарч ажилла. Хамтран зүтгэгч нар, найз нөхдийнхөө тусламжийг ав. Хувийн амьдралд гарах үл ойлголцлыг дэвэргэх хэрэггүй. Та гадна өнгөн дээрээ дотоод нөхцөл байдлаа ил гаргаж болохгүй. Бизнес өрсөлдөөн хайр найргүй байхыг шаардах бололтой. Харин долоо хоногийн сүүлээр хэрүүл маргаан гарч магадгүй тул та урьд урьдынхаас илүү эмх цэгцтэй бай. Ганц бие үхрүүдийн хувьд халуухан учрал тохиох байх. Ядарч байгаа бол амрах цаг заавал гарга. Ажлын ачааллаа тайлах хамгийн сайн арга бол энэ бөгөөд бас хэсэг зуур бүгдийг ердөө л мартаж чаддаг байх чанар ч тус болно. </p>

Ихэр

Долоо хоногийн эхээр ихрүүд шинэ санаа нэвтрүүлбэл тушаал дэвших магадлал өндөртэй байна. Бодол санаагаа нэг зүгт сайн төвлөрүүл. Олон ажил зэрэг барьж авахад таагүй хандлагатай. Хуучны танилууд, ажил хэргийн түншүүдтэйгээ харилцаа холбоогоо сэргээ. Магтаалын үг бүү харамла. Ганц бие ихрүүдэд эцэг эхээс тань дутуугүй халамжилдаг амьдралын ханьтай болох боломж гарна. Цагаан хэл амыг сайн дар. Санхүүгийн асуудлуудад шийдэл олох боломжтой. Олон тооны хөрөнгө оруулалтын хувилбарууд, боловсруулсан саналуудын дундаас та сонголтоо хийх хэрэг гарна. Харин долоо хоногийн ихэнх ихрүүд өөрийн дотоод мөн чанар нь гадаад ертөнцөд болж буй үйл явдлаас илүү ач холбогдолтой гэдгийг ухамсарлана. Санхүүгийн хохирол амсаж болзошгүй. Аливаад бүтээлч хандлагаар ханд. Эрчүүд мөнгө санхүүгийн алдагдалд орохоос сэрэмжил. Харин бүсгүйчүүд шинэ хүнтэй танилцана.

Мэлхий

Энэ долоо хоногийн эхээр таагүй нөхцөл байдлыг та өөрийн эр зориг авхаалж самбаагаар давж, давуу тал болгон хувиргаж чадна. Өрсөлдөгчид  гарч ирж болзошгүй. Хэдийгээр та энэ бүхэнд бэлэн байсан ч болгоомж илүүдэхгүй. Ажил төрөл дээрээ албан тушаал дэвшиж магадгүй. Хариуцлагатай чанар, ажилдаа бүтээлчээр ханддагынхаа ачаар энэ бүхэн ирснийг үргэлж санаж яв. Долоо хоногийн сүүлээр хулгай дээрмээс болгоомжил. Хайртай хүмүүс үл ойлголцлоос болж муудалцаж магадгүй. Хүлээцтэй ханд. Сайн орлоготой байхын тулд ажлаа зөв хуваарил. Цагийг дэмий өнгөрөөж болохгүй. Гадуур ганцаар гарах, даарч хөрөхөөс зайлсхий. Хоол хүнсэндээ онцгой анхаар.

Арслан

Долоо хоногийн эхээр чухал асуудалдаа анхаарлаа төвлөрүүлж, цаашдын төлөвлөгөөгөө нарийн боловсруул. Бизнесээ өргөжүүлэхэд таатай үе тул шийдвэр гарга. Явсан хүн хождог тул айх  хүслээ дарж, шийдэмгий биш байх хэрэггүй. Од эрхсийн тохиолыг өөрийхөө амьдралд гэрэлтэйгээр төсөөл. Ачаалалтай байгаа ч амжилтанд хүрэх нөөц бололцоогоо ашиглах боломж бүрдсэнийг одод эрхэс билэгдэж байна. Харин долоо хоногийн сүүлээр танд хувь заяаны зөн, мэдрэмж ойлгомжгүй шинж тэмдгүүд өгч байвал алдаагаа засаж залруулахад нэлээн цаг хугацаа шаардагдах тул үүнд бэлэн бай. Хайр дурлалын асуудалд та ганцаардлыг мэдэрнэ. Сэтгэлээр унах бага зэргийн хүчин зүйлд бэлэн бай.

Охин

Энэ долоо хоногийн эхээр бүх зүйл сайхан болно бүтнэ гэдэгт итгэ. Өөрийн айдсаасаа болж гай зовлон дууддагийг санаж яв. Хувь заяандаа гомдох ямар ч хэрэггүй гэдгийг танд зөвлөе. Цагийн аясаар бүгд хэвийн болно гэдэгт итгэ. Бодлогогүй алхам бүү хий. Хэлэлцээрт гарын үсэг зурж болохгүй. Хувийн болон нийгмийн амьдралд олон сонирхолтой үйл явдал болно. Та өөрийн мэдлэг чадвар болон мэдрэмж туршлагадаа итгэ. Зарим охиныхон удахгүй нэр алдартай болж, уран бүтээл нь урт хугацааны турш алдарших магадлалтай цаг үе. Харин долоо хоногийн сүүлээр амьдралд тань сөрөг, эерэг олон өөрчлөлтүүд гарна. Та ухаантай удирдагч байж ажил төрлийн саад бэрхшээлийг эрч хүчтэй даван гараарай. Та амьдралын эрч хүчээр дүүрэн байх тул өнгөрсөн цаг үеэ бүү санагалз. Зөвхөн урагшаа хар.

Жинлүүр

Долоо хоногийн эхээр жинлүүрүүд онцгой нөхцөл байдал үүсэхэд бэлэн бай. Авсан үүргээсээ татгалзах явдал нь таны нэр хүндийг унагахад хүргэнэ гэдгийг бүү мартаарай.  Ямар ч шинэ ажил бүү эхэл. Та цаашид эгэл даруу дүр гаргаад яваад байх нь хир зохистой талаар бодно. Та тулгарсан нөхцөл байдлыг өөрийн дотоод чанараар даван туулах аргыг хэрэглэ.  Ажил хэргийн талаар ганцаарчлан бодож, шаардлагатай зүйлсийг өөр өнцгөөс хар. Ажил дээрээ хэрүүл маргаан хийвэл мэдрэлийн ядаргаа, хэт стрессд орох аюултай байна. Өөрийнхөө мэдрэлийн эд эсийг хайрла. Хайр дурлалын асуудалд та цуцашгүй байна. Гэхдээ хэт өөрийхөөрөө байх нь энэ харилцааг эцэс болгож магадгүй. Эрүүл эко хүнс хоолондоо анхаар. Өөрийгөө баярлуулах гэхээсээ эрүүл мэндээ анхаараад үзээрэй.

Хилэнц

Та энэ долоо хоногийн эхээр аливаа ажил хэрэгтээ хүлээцтэй хандаарай. Хамгийн гол нь хийж буй ажилдаа зүрх сэтгэлээсээ ханд. Муу зуршилдаа цаг гаргахаас зайлсхий. Ажиллах орчноо тохижуулахад тааламжтай байна. Шударга зан, шаргуу байдал тань зорилгодоо хүрэхэд нөлөөлж, амжилт авчирна. Нөлөө бүхий хүмүүсийн санхүүгийн хөрөнгө оруулалт шинэчлэл хийх боломж өгнө. Таныг санхүүгийн аз туршсан гэрээ хэлэлцээр хүлээж байна. Хосууд бие биедээ бага зэрэг бодох боломж олго. Хайрын харилцаа хялбархан хэвдээ орох боломж гарна. Долоо хоногийн сүүлээр төлөвлөсөн ажилд бага зэрэг саад гарна. Шинэ оны төлөвлөгөөнд өөрчлөлт гарна. Хамтран ажиллагсадтайгаа ойлгомжгүй харьцаа үүснэ. Ойрын зорилгодоо хүрэхийн тулд бусадтай хүчээ нэгтгэ. Эрүүл мэндийн байдал суларснаас эрч  хүч буурч, өвчин тусах магадлалтай. Тэжээллэг хоол идэж, нэмэлт витамин бэлдмэл хэрэглэ.

Нум

Энэ долоо хоногийн эхээр арилжаа наймаа бүтэмжтэй байж, хүссэн үр дүнг өгнө. Ойрын үед хүлээж авах ашигтай ажил хэрэгч саналыг сайн бодож үз. Санаандгүй асуудалд тодорхой мөнгөн зарлага гарах бололтой. Бэлэн бай. Та хайртай хүндээ бүү хатуурх. Ажил дээрээ яаруу алхам, гэнэтийн шийдвэр бүү гарга. Хөрөнгө оруулалт бүтэлтэй байх боловч нэр хүнд бүхий хүмүүс, ялангуяа алс буй хүмүүс таныг хууран мэхлэхийг оролдоно. Та хэдийгээр шийдэмгий, эрэлхэг зоригтой боловч бусдыг айлгах нөхцөл байдал үүнээс болж гарвал зөрчил хурцадна. Таныг аймхай гэж харагдуулах байсан ч, өчүүхэн таагүй зүйлүүдэд гомдол мэдүүлэлгүй биеэ барь. Нумынхан аз жаргалын үзүүрээс атгаж чадсан бол түүнийгээ битгий сулруул.

Матар

Долоо хоногийн эхээр аян замд гарахаас татгалз. Өрсөлдөгч нар тань мууг хүсч байна. Цохилт хаанаас ирэхийг та төсөөлж чадна. Олны хөлөөс холхон байгаарай. Гэр бүл дотны хүмүүстэйгээ баяраа хуваалц. Хүүхэд, эцэг эх тань танаас анхаарал халамж, дэмжлэг тусламж шаардана. Эрч хүч өндөр байна. Шинэ ажлын санал хүлээн авч магадгүй. Долоо хоногийн сүүлээр мөнгөний төлөө хуурч мэхлэгсэдийн арга залинд орохоос сэргийл. Зарим хүмүүстэй үнэний төлөө үгээ хэлж маргана. Танд заналхийлэл ирэх боловч бүү бууж өг. Хэрүүлтэй байсан хосууд эвлэрнэ. Энэ үеийг ашиглан хамаатан саднаа эргэж тойр. Өр ширээ хэрхэн барагдуулах талаар бодитой тооцоол. Үнэнийг зарим талаар хүлээн зөвшөөр. Од эрхэс урьдын адил таны хувийн амьдралыг ч улс төр нийгмийн үйл ажиллагааг ч ивээж байгаа.

Хумх

Долоо хоногийн эхээр хэт зөрүүд зан тань хамт ажилладаг хүмүүсийн дургүйг хүргэнэ. Сэтгэлийн хөдлөлдөө хэт автан, шийдэмгий алхам бүү хий. Өөрийн асуудлууддаа хэт дэвэргэн хандах хандлагатай байна. Хэт чөлөөт, замбараагүй амьдрал эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгааг та л өөрөө таслан зогсооно. Хүйтэн цаг ууртай үед хуурайшлаас арьсаа хамгаалахад анхаарлаа хандуул. Эрүүл мэнддээ анхаарахыг одод сануулж байна. Долоо хоногийн сүүлээр хувийн амьдралд таагүй асуудал гарч болзошгүй. Орон сууцандаа засвар хийх эсвэл гэр ахуйн хэрэглэл худалдан авах ажил хийнэ.

Загас

Долоо хоногийн эхэн үеийг мэдлэг боловсролоо шинэчлэхэд анхаар. Ухаалаг, боловсролтой найз нөхөдтэйгээ уулз. Хайр сэтгэлийн харилцааны ан цав ихэснэ. Дотнын хүнээсээ хагацах нь таныг хэвийн бус байдалд оруулна. Онцгүй мэдээ таныг хямрааж болзошгүй тул эх сурвалжийг сайн нягтал. Дорвитой том хөрөнгө оруулалтанд анхаарлаа хандуулснаар мөнгө олох боломжтой болно. Эргэн тойрондоо сэтгэл дундуур байгаа бол цагийг ганцаар өнгөрүүлэхийг хичээ. Харин долоо хоногийн сүүлээр санамсаргүй хүнээс гэнэтийн сайхан бэлэг ирнэ. Мөн холоос ирэх мэдээ танд баяр хөөр, инээд баясал авчирна. Амьдралдаа олж чадаагүй байгаа туршлагыг таны зөн билэг орлоно. Хайртай хүмүүсээ баярлуулж, өөрийн хамгийн сайн хийж чаддаг, тэдэнд таалагддаг зүйлээр бэлэг барь.