Орхон аймгийн 2020 оны Алдартанг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тодрууллаа.

Нутгийн өөрөө удирдах ёсны болон төр захиргааны салбарт Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн тасгийн дарга Ө.Ганзориг, Дэд бүтцийн салбарт “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК-ийн ажилтан Ё.Баттулга, Боловсрол, соёл, урлаг, спортын салбарт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан, Улсын Дархан мэргэн Д.Дэмбэрэлсайхан, Эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн А.Баярхүү, Санхүү, банкны салбарт Татварын хэлтсийн татварын орлогын тасгийн дарга Н.Сувдмаа, Хууль, хяналтын салбарт Онцгой байдлын газрын орлогч дарга, урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Золжаргал, Үйлдвэр, хүнс, Хөдөө аж ахуйн салбарт “Оюут тахилт” ХХК-ийн захирал Л.Оюун, Уул уурхайн салбарт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий нар 2020 оны алдартнаар тус тус шалгарлаа.