Улстөрчид гэдэг ёстой л элдэвтэй хүмүүс байх юм. Зарим нэг нь эхнэр, хүүхдээ элдэвийн хэл амнаас хол байлгах гэсэндээ нууна, нууцлана.
Нөгөө хэсэг нь олны нүдийг орой дээр нь гартал гоёж гоодоод дагуулна, гангарна. Харин бүр нөгөө хэсэг нь яасан байх нь уу?
Хайрт охиноо хамгаалагч болгосон байх нь. Уг нь Ж.Ганбаатар гишүүн улстөрд орохоосоо өмнө хүүхдүүдээ өөрийнхөө хийж бүтээснийг үргэлжлүүлж авч яваасай хэмээн хүсдэг тухайгаа хэлж, ярьж байсан удаатай. Харин их хурлын гишүүн болсон түүний бодол, мөрөөдөл хэрхэн өөрчлөгдснийг хэн мэдэх билээ. Магадгүй том охиноо эртнээс олны нүдэнд дасал болон улстөрд бэлдэж байхыг үгүйсгэхгүй л юм.