Төрийн ордон руу орох гэж байсан нэг иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан тул хөл хорио тогтоогоод байгааг мэдээлсэн.

Тухайн хүн нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажилтан юм байна. Иймд МХЕГ-т ч мөн түр хугацаанд хөл хорио тогтоогоод байна.PCR шинжилгээнийх нь хариу гартал Төрийн ордон болон МХЕГ-т хөл хорио үргэлжилнэ.

Мөн Барилга хот байгуулалтын яамны байрыг хамгаалалтад аваад байна.

Тодуулбал,Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,Барилга хот байгуулалтын яам нэг байранд байдаг учраас хөл хорио тогтоосон байна.