Шаргал үс, тачаангуй төрхөөр имижээ бүрдүүлсэн гал цогтой бүсгүйчүүдийн нэг бол дуучин С.Хишигжаргал юм. Тэрбээр UBS телевизийн “Universe Best Songs” наадмаас урлагийн гараагаа эхэлсэн дуучин бүсгүй өдгөө шинэ хүнээ өлгийдөж авахаар зэхэж буй. Тэгвэл тэрбээр ганц бие бүсгүйчүүдэд дараах зөвлөмжийг өгчээ. “Хүнд бурханаас дээд тэнгэрээс заяагдсан хувь тавилан гэж байдаг… Учирах ёстой заяаны хань ч гэж байдаг түүнийгээ олтлоо дуртай ажлаа хийж хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэж өөрийгөө хайрлаж бас бусдыг хайрлаж ганцаардаж сурах хэрэгтэй шантрах үеийг ч даван туулж өөрийгөө бүрэн төлөвшүүлж тэр сайхан цаг мөч тэр сайхан учралыг иртэл хүлээх хэрэгтэй… Нэг л өдөр санаандгүй гэнэтхэн л тэр хүн чинь хүрээд ирнэ… Тэр хүн ирэхэд бүх зүйл нүд ирмэхийн зуурт ид шид мэт яг үлгэр шиг өрнөх бөгөөд алдсан бүх хугацааг нөхөх мэт маш богино хугацаанд бие биедээ татагдаж жинхэнэ хайр жинхэнэ амьдрал эхэлдэг…. Ингээд л амар сайхандаа жаргаж гэнэ гдг шиг л юм болно ккк… Болох юм цагаа болхоор нүд ирмэхийн зуурт л болдог юм шүү! ХАЙР ДУРЛАЛЫН БУРХАН ТЭНГЭР БИДНИЙГ ИВЭЭГ” гэжээ. Нэгэн цагт эрчүүдийг урин дуудсан янагийн үгстэй хайрын дуу, эротик клип, халуухан төрхөөрөө ёстой л нэг гайхуулж явсан дуучин Хишигээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн “сайн дүү” хэмээгдэж, хэсэгтээ хэвлэлээр цоллуулж байсан нь нууц биш. С.Хишигжаргал NTV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” шоуны хөтлөгчөөр өнгөрөгч оны есдүгээр сараас эхлэн ажиллаж эхэлсэн ч сүүлийн дугааруудад харагдахаа байсан нь түүний хөлд хүнд болсонтой холбоотой аж.