Монгол улсад үйлдэгдсэн гэмт хэргүүдийн дийлэнх хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Тиймээс архины хэрэглээгээ багасгах, болзошгүй гэмт хэргээс сэргийлэхийг бид сэрэмжлүүлдэг.

Тухайлбал, өнгөрсөн шөнө буюу  Баянзүрх дүүргийн хоёр дугаар хороонд төрсөн эцэг нь согтуудаа хүүгээ хутгалж хөнөөсөн хэрэг бүртгэгдсэн байна. Тодруулбал,  27 настай эрэгтэй О.М-г төрсөн эцэг  нь болох 47 настай О.Б нь согтуурсан үедээ цээжин тус газарт хутгалж амь насыг нь хохироосон байна. Одоогоор  хэргийг  БЗД-ийн цагдаагийн хоёр дугаар хэлтэс шалгаж байна.

Тиймээс иргэн бүр болзошгүй гэмт хэргээс сэргийлнэ.