Нүүрээрээ дүүрэн шивээс, тод өнгийн үс, этгээд гэмээр хувцаслалт түүнийг тодорхойлно энэ бол реппер Don Dior. Монголын шинэ үеийн репперүүд дундаас тэрээр өөрийн уран бүтээлүүд гэхээсээ илүү бүрдүүлж буй стилл имидж, хувцаслалтаараа ялгарч, олны анхааралд өртдөг.

Гоё сайхан гэхээсээ илүү “гаж” гэдэг үг түүнийг илтгэнэ. Хүмүүсээс ихээхэн шүүмжлэл хүртдэг ч тэрээр өөрийн стиллдээ үнэнч хэвээр.