Шинэ долоо хоногийн мэнд.Тас.мн сайтын шинэ долоо хоногийн зурхайд анхаарлаа хандуулаарай

Хонь

Долоо хоногийн эхээр сэтгэл зүй тогтворгүй байна. Тааруу хүмүүс таныг муу зүйл рүү түлхэж магадгүй. Бэртэж гэмтэхээс болгоомжил. Бухимдаад эсвэл сандраад юу ч өөрчилж чадахгүй. Санхүүгийн асуудлаар хүмүүстэй муудалцаж магадгүй. Гадаад байдалдаа бүх сэтгэл хөдлөлөө гаргахгүй байхад анхаарлаа хандуул. Уураа дотроо барьж, бусдад тайван харагд. Төлөвлөсөн ажлаа сэтгэлийн хат гаргаж байж дуусгах хэрэгтэй болно. Харин долоо хоногийн сүүлээр даарснаас болж өвчин тусах талтай. Хосуудын харьцаа улам дотносно. Хайртай хүнээ баярлуулж, өөрсдийн халуун дотно харьцааг үр дүнтэй болго. Албан тушаал ахихад тань туслах хүмүүстэй харьцаагаа баталгаажуул. Гэр орны үрэлгэн төсвөө багасгахгүй бол санхүүгийн эрсдэлд орох магадлалтай.

 

 

 

Үхэр

олоо хоногийн эхэн үед таны уран бүтээлийн болон албан тушаалын хувьд өсөн дэвжих үйл ажиллагаа санхүүгийн гачигдлаас болж зогсонги байдалд орж болзошгүй. Хүн болгон үүнийг тайван хүлээж авч, ойлгохгүй бололтой. Та өмнөх ажлаа цэгцлэхгүй бол хэсэгтээ түүний дороос өндийхгүй болно. Их ажлынхаа хажуугаар зав чөлөө гарган усан сан, биеийн тамирын танхимд очиж дархлаагаа дэмж. Зарим нөхөд итгэл алдаж, урам хугална. Харин зарим нь зүгээр л яваад өгнө. Энэ цаг үед эргэн тойрондоо итгэлтэй хүмүүсийг сонгох хэрэгтэй. Харин долоо хоногийн сүүлээр романтик үйл явдал тохионо. Ганц бие үхрийнхэнд хайр сэтгэлтэйгээ учрах онцгой сайхан боломж олдоно. Боломжийг алдахгүй байхыг эрмэлз. Гэр ахуйн аахар шаахар асуудлуудыг ч баяр баясгалан болгон хувирга. Аз жаргалаа бусниулахгүйн тулд гэр бүлийн гишүүд, хайртай хүмүүстэйгээ бүү муудалц. Ойр дотныхонтойгоо харилцан ойлголцолд хүрэхийн тулд бодит бус хий хоосон санаа бодлоосоо сал.

Ихэр

Уйтгарлаж суух бол таньд зориулсан амьдрал биш. Долоо хоногийн эхээр ихрүүд шинэ шинэ ажил үүргүүдээр дарагдах магадлалтай. Өмнөх амжилтандаа тайвшралгүй ажиллаад бай. Өөртөө итгэлтэй байвал хувийн амьдралд тустай. Хайр дурлалаа илэрхийлж гэрлэх шийдвэр гаргахад тохиромжтой цаг үе иржээ. Гэр бүлийн зөрчил хэрүүл маргаанаас холуур байхыг хичээ. Уран бүтээлч хүмүүс амжилттай байна. Гэр бүлийн харилцаанд хүүхдүүдийн хүмүүжлийн асуудал хурцаар яригдана. Та өөрийн гараар аз жаргалаа бүтээ. Санхүүгийн гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааныхаа нөхцөлийг тохиролцохдоо бичиг баримтанд туйлын анхааралтай ханд. Чадварлаг мэргэжилтнээс зөвлөгөө ав. Эрүүл мэнд сайн байна. Баярын уур амьсгал удаан үргэлжилсэн бол сарын сүүлийн хоногуудад ажиллах чадварт сөргөөр нөлөөлөх тул одооноос наргиж, цэнгэхээ цэгцэл.

Мэлхий

Долоо хоногийн эхээр өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохирох төлөвлөгөөг боловсруул. Үр дүнг нь та удахгүй үзнэ. Хайртай хосуудын харилцаанд ойлголцол үүснэ. Таагүй нөхцөл байдлыг өөрийн хүчээр даван туулна. Хэцүү нөхцөл байдлаас зугталгүй шууд нүүр тулгар. Эргэлзэж байвал хөрөнгө оруулалт, худалдаа наймаа хийхээс татгалз. Долоо хоногийн сүүлээр мэлхийнхэн хичээл зүтгэлийнхээ ачаар та нар нэр хүндээ бэхжүүлж, удирдлагатайгаа харьцаагаа сайжруулж, санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна. Гэмтэл авах магадлал өндөр тул жолоо барих, танихгүй хүнтэй хэт ойрхон зөрөхөөс болгоомжил. Гэмтэж бэртэхээс болгоомжил. Гэр бүлийн амьдрал тогтвортой сайн байна.

Арслан

Аз жаргал тун ойрхон ирсэн юм шиг санагдана. Өөртөө цаг гарган орон гэрээ тохижуулах, гэр бүлийн харьцаагаа бэхжүүлэхэд таатай. Гэр бүлдээ анхаар. Хэрэгтэй ном унших зэргээр цагийг өнгөрүүлбэл дараа нь таныг зовоож байсан олон зүйлс өчүүхэн жижиг санагдана. Долоо хоногийн дундуур удирдлагын санаа бодол нь таагдашгүй байдал танд төвөг удна. Уулзалт, харилцаанд орохгүйг хичээ. Та өмнөө тавьсан зорилго, ажилдаа хэт тэмүүлж, гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс байсан бол одоо засах цаг. Та гэр бүлээ анхаарлын гадна орхигдуулж байснаа хүлээн зөвшөөр. Хайр дурлалын зарим хуурамч байдал сэтгэл шаналгах магадлалтай. Таныг шалгаж сорьж байгаа од эрхсийн нөлөөнд авталгүй хайртай хүндээ итгэ. Харин долоо хоногийн сүүлээр ирээдүйн санхүүгийн төлөвлөгөө амжилттай хэрэгжихийг од эрхэс сануулж байна.

Охин

Долоо хоногийн эхээр хойш нь тавьсан асуудлаа шийдэх шаардлага гарч магадгүй. Од эрхсийн тохиолоор энэ бүхнийг даван гарах ур ухаан танд бий болно. Танд хуулийн мэдлэг, зөвлөгөө хэрэг болно. Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг сайхан сэтгэл танд байдаг. Хайртай хосуудад сайхан сэтгэгдэл төрүүлэх үйл явдал тохионо. Ажил хэрэгт нууцлаг зүйл олон бий болно. Тааламжтай бус өөрчлөлт гарч магадгүй. Харин долоо хоногийн сүүлийн өдрүүдэд улстөрийн салбарт ажилладаг хүмүүс багагүй алдар нэртэй болох боломж гарч ирнэ. Гэхдээ шийдвэр гаргахад хэцүү асуудал босч ирнэ. Ганц бие охиныхонд уур уцаарыг ихээр хүргэх хүнтэй хувь заяа учруулна. Ихэнх хүмүүст бодит байдалтай эвлэрэх хэцүү байна. Амьдралын сэтгэл зовоосон зүйлстэй дахин учирна.

Жинлүүр

Долоо хоногийн эхээр жинлүүрийнхэнд шинэ зүйлийг хэрэгжүүлэхэд материаллаг тусламж шаардлагатай болно. Найдаж байсан хүндээ хандвал мөнгөний эрсдэлээс аврагдана. Аз ивээж гэнэтийн явдлуудаас орлого олох боломж гарч ирнэ. Хамт ажиллагсадтайгаа сайн анд нөхдийн харьцаатай бай. Цухалдуу дүрсхийсэн, өөрийн мэдэлгүй үйлдэл хийх магадлалтай. Албан тушаалаа хортойгоор бүү ашигла. Долоо хоногийн сүүлээр гэнэт үүссэн ахуйн асуудлуудтай холбоотойгоор нөхцөл байдал хүндэрч магадгүй. Хувийн ур чадвар, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд цаг гарга. Тэгвэл хувь заяа танд тусална. Эрүүл мэндээ анхаар. Хувь заяа таныг сорино.

Хилэнц

Долоо хоногийн эхээр бодож байснаас маш сүрхий зөрчил үүсч болзошгүй. Итгэл алдсан хүндээ нүүр өгөх хэрэггүй. Шийдэмгий байж өөдөө тэмүүл. Харин долоо хоногийн дундуур таны биед эрч хүч оргилно. Тэрхүү эрч хүчийг зөв зүйлд зарцуул. Шийдвэр гаргах мэдээ хүлээн авна. Үүний үр дүнд найдвартай хамтарч ажиллах түнштэй болох боломж гарна. Гэр бүл салах, ажлаасаа гарах гэх зэрэг асуудлыг хэт эмзэгээр хүлээн авах нь танд л хохиролтой байна. Зөн совиндоо итгэ. Ганц бие бол та сэтгэл хөдөлгөсөн сонирхолтой хүмүүстэй учрах боловч энэ харилцаа удаан үргэлжлэхгүй. Харин долоо хоногийн сүүлээр ажил дээр өөрчлөлт гарч шинэ боломжууд таны карьер өсөх асуудлыг тодорхойлно. Зөвхөн ажиллахаас гадна өөр хэлхээ холбоог ч байр сууриа бэхжүүлэхэд ашигла.

Нум

Энэ долоо хоногийн эхээр нумынханыг хөрөнгө оруулагчид дэмжиж, ажил төрөл тань амжилттай байгаа боловч ямар нэг асуудал бэрхшээл рүү толгойгоо шумбуулах хэрэггүй. Өөрийн дотоод итгэл үнэмшлээ чиг болго. Олон нийтийн ажилд оролцож эрх мэдэл, нэр хүндээ дээшлүүлэх боломжтой бөгөөд иймэрхүү арга хэмжээ танд эерэг энерги бэлэглэнэ. Таныг үл тоодог хүнийг уйгагүй зан чанарынхаа ачаар хайр дурлалын хувьд ялж чадна. Гадаад түншүүдтэй тогтоосон харьцаа мэргэжлийн хүрээнд амжилтад хүргэнэ. Харин долоо хоногийн сүүлээр та төрөлхийн азтай байсан ч саад тотгортой учирна. Яагаад гэвэл аз гэдэг зүгээр зам дээр хэвтэж байдаг зүйл биш. Архаг авчнүүд сэдэрч мэднэ. Өвчин таныг одоо хүртэл тийм ч их зовоогоогүй байсан ч хайхрахгүй орхиж болохгүй.

Матар

Долоо хоногийн эхээр бизнес эрхлэгч матрууд өрсөлдөгчидтэйгээ хайр найргүй тэмцэлдэхэд бэлэн бай. Хар цагаан хэл амнаас болгоомжтой байгаарай. Нөхцөл боломждоо тохируулан аль болох идэвхтэй амьдралаар амьдар. Амьдралын өнөөгийн байдалд үзүүлсэн гол нөлөө нь эдийн засгийн ерөнхий хүндрэл гэдгийг та ойлгоно. Та бууж өгөлгүй бүхий л нөлөөтэй танилуудаа ашиглах хэрэгтэй. Та эерэг бодолтой байвал сайн зүйлтэй учрах болно. Гэхдээ од эрхсийн тохиолыг хэрээс хэтрүүлж үнэлж болохгүй шүү. Зарим хүмүүс гэр орны яаралтай ажлыг дуусгахын тул нэлээд сандарч магадгүй.

Хумх

Энэ долоо хоногийн эхээр хумхуудын хайрын харилцаа хөндий хоосон мэт байх ч удахгүй энэ бүхэн бурхны авралд багтаж, харилцаа дотно болно. Хайртай хүнээсээ сайн мэдээ дуулж, бэлэг авна. Харин эрчүүд хайртай бүсгүйдээ илүү дотно хандах хэрэгтэй. Та хоёрын хооронд гарч буй зөрчил таны зан чанараас болсон бололтой. Аз жаргалаар бялхаж эргэн тойрноо гэгээтэй байлгаж чадвал та өгөөмөр байж чадна. Муу энергийг амьдралдаа гүн оролцох боломж бүү олго. Анхааралтай ажилла. Инженер, техникийн ажилтнууд багаж хэрэгсэлтэйгээ болгоомжтой харьц, бэртэж гэмтэх магадлалтай. Долоо хоногийн сүүлчээр хумхынхан цэвэр агаарт гарах хэрэгтэй. Эргэлзээгүй бүтэх асуудлуудыг л хөөцөлд.

Загас

Долоо хоногийн эхээр загаснууд сэтгэл санааны тогтворгүй байдлаас болж үл ойлголцолд хүрэх магадлалтай. Уурлаж бухимдахаас зайлсхий. Ажил хэрэг болон гэр бүл, хайр дурлалынхаа аль алийг нь орхигдуулахгүй зохистой харьцааг барьж сур. Ажлын байрны зар сонсвол өрсөлдөөнтэй нүүр тулахаас бүү зайлсхий. Ирээдүйн амжилтад хүргэх түлхүүр байж мэдэх тул боломжийг гартаа чанга атга. Од эрхсийн тодорхойгүй нөлөө таны зүг мэдээллийн олон янзын урсгалыг чиглүүлнэ. Зарим санаандгүй нөхцөл байдал том амжилт авч ирнэ. Та өөрийн ашиг сонирхлоос илүү ойр дотныхоо хүмүүсийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарла. Тэгвэл бүх зүйл аяндаа тодорхой болно. Анхааралтай бас хариуцлагатай бай. Та эргэн тойрныхондоо л өөрийн дэмжлэгийг зориул.