Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх сүүлийн 24 цагийн мэдээллийг хүргэж байна.
1-р сарын 18-ны өдөр 17646 хүнд PCR шинжилгээ хийснээс 10 хүнээс коронавирус илэрлээ. Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 10 хүн бүгд тусгаарлалтад байсан. байна.
Улаанбаатарт 709, улсын хэмжээнд дотоодын халдвар 1035 боллоо. Аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагт 28 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Улсын хэмжээнд халдварын 1536 тохиолдол батлагдсанаас 995 хүн эдгэрлээ.