Хариуцлагаа хүлээгээд огцор Хотын даргаа…

Баянгол дүүргийн Онцгой комиссын гишүүнээс ковидын халдвар илэрсэн үү Д.Сумъяабазар даргаа Монгол Улсын Засгийн газар өнөө өглөө ээлжит бусаар хуралдсан. Тус хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал гаргасан байна. Учир нь тэрээр галын шугаман дээр ажиллаж байсан Шадар сайд, Эрүүл мэндийн хоёр сайдаа явуулснаас танхимаараа огцорсон нь дээр, нөхдөө явуулчихаад сугарч үлдэхгүй, тиймээс Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцоруулах санал гаргаж, МАНын УЗ үүнийг нь дэмжсэнээр Засгийн газар огцорлоо. Түүний энэ үг үйлдэл цэргийн хүнд байхаар зангараг гэж хэлж болохоор.

Гэтэл Хотын дарга Д.Сумъяабазар гэдэг хүн ажлаа аваад анх удаа олны өмнө гарснаас хойш өнөөдрийг хүртэл нуувчинд орж нуугдан, олон нийтийн өмнө орлогчоо гаргачихаад, өөрөө далаас шийдвэр гаргаад явж байх.

Түүгээр зогсохгүй өөрийнхөө албан тушаал, эрх мэдэлд үлдэхийн тулд олон жил үр бүтээлтэй ажилласан Нийслэлийн Эрүүл мэндийн дарга Л.Төмөрбаатар ажлаас нь чөлөөлөөд, өөрөө гэмгүй мэт үлдэх. Үнэндээ нийслэлийн хэмжээнд тархаад байгаа ковидын халдварын хариуцлагын тодорхой хувийг НОК үүрэх ёстой. НОК-ийн алдаатай шийдвэр, хариуцлагагүй байдлын улмаас нийслэл хот даяар ковидын халдвар тархах аюул нүүрлэлээ.

Мөн бидэнд ирсэн мэдээллээр өчигдөр Баянгол дүүргийн Онцгой комиссын ажилтнуудаас ковидын халдвар илэрч тэнд ажиллаж байсан хүмүүс тусгаарлагдсан байна. Хэрэв энэ мэдээлэл батлагдвал НОК-ийн дарга хариуцлага хүлээж шууд огцрох ёстой. Учир нь түүний шууд удирдлагад ажилладаг дүүргийн Онцгой комиссын гишүүнээс халдвар илэрнэ гэдэг НОК-ийн дарга Д.Сумъяабазар гэдэг хүн хариуцлага алдсан, удирдан зохион байгуулж чадаагүй хэрэг. Ийм нөхцөлд түүнийг огцруулахыг иргэд шаардах нь зүйн хэрэг.