Б.Болдсайхан эмч цахим хуудаснаа “үүрээр эхэлсэн сүүлийн хагалгаа: ховдолын цоорхой нөхөх сайн боллоо .. одоо онгоцны буудалын зүг ..

уучлаарай .. I-13-ы шөнө ходоодноос 3л орчим цус алдаж ухаангүй Сонгдо эмнэлэгтээ хүргэгдэж ирж дурангаар цус тогтоолгосон .. явах дөхсөн … Ходоодны хорт хавдар гэж онош гарсан .. I-19нд эмнэлэгээсээ гарлаа .. гэхдээ эмнэлэгт байх хоорондоо явах өдөрөө хүртэл хойшлуулашгүй хүндэрсэн хүүхэдүүдийн хагалгаа орсон …

Өнөөдөр эмчилгээнд яваад 1 сар хагас орчим болоод ирэх байх … “Зүрх мартахгүй” төсөл зогсохгүй э: намайг байсан ч байхгүй ч үргэлжлүүлээд явах 20-д хүнтэй чадвартай сайн баг: Бямбасүрэн, Доржсүрэн, Буянтөгс, Гэрэлмаа, Зоригоо, Намхайдорж, Эрдэнэбаатар, ХашЧулуун эмч нараар ахлуулаад үлдэж, ажилаа хийнэ.

Уучлаарай: 1. МИАТ ачааны карго онгоцонд билетээ аваад нислээ … битгий бүүр их муу хэлж, шүүмжилж, үзэн ядаарай, хэн нэгнийг хойш урагш болгоогүй э …

Уучлаарай: 2. зун намаржин ходоод өвдсөн ч дурандуулалгүй дараа 7 хоногт гэж өвчтөндөө огт зөвшөөрдөггүй байж өөрөө гаргасан тэнэглэлээс өвчин хожуу мэдэж хүндэрсэнд … Үүний улмаас “Зүрх мартахгүй” төсөлөөр зүрхний хагалгаанд орж амжих байсан жоохон хүүхэдүүдийн өмнө уучлал гуйя

2 сарын дараа дэлгэр Монгол орондоо яаран яаран ирж уулзахын ерөөл тавия” хэмээжээ.