Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Хотын дарга мэдлэггүй  юу? Мэдэн будлисан уу ???
Нийгэм

Хотын дарга мэдлэггүй  юу? Мэдэн будлисан уу ???

coolBy cool01/25/2021Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хотын дарга мэдлэггүй  юу? Мэдэн будлисан уу ???

Нуувчнаасаа гарч ирсэн  цэргийн генерал мэт  хоёр гурван сар олны нүднээс далд байсан Хотын даргын гэнэтхэн телевизээр ярьсан бодлогогүй яриа төрийн олон байгууллагуудын үйл ажиллагааг үгүйсгэх, Хот хэмжээгүй эрхтэй болсон мэт агуулгыг илэрхийлэв.

Нийслэлийн харьяа Өргөө амаржих газраас дөнгөж нярайлсан эмэгтэйг хүүхдийн нь хамт хөнгөн нимгэн хувцастай тусгаарлах өрөө рүү авч явсан бичлэг олон нийтийн дургүйцлийг төрүүлж, жагсаал цуглаан өрнөж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон. Гэтэл Засгийн газар хариуцлага хүлээчихээд байхад өөрийн нь шууд харьяанд байдаг Хотын дарга Д.Сумъяабазар  НЭМГ-ын дарга зэрэг 1-2 албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн болоод өөрөө “уснаас хуурай” гарахыг хичээв.

Түүгээр зогсохгүй өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль 12 сарын 21-нд хэлж байсан үгээ нэхэж явуулсан бөгөөд ингэхдээ нэгэнт огцорсон Эрүүл мэндийн сайдыг буруутгаж, “Миний зүгээс нийслэлийн хэмжээнд хөл хориог үргэлжлүүлэхийг дэмжихгүй байсан ч ЭМЯ-ын саналаар үргэлжилсэн” гэсэн нь олны дургүйцлийг төрүүлж, хамт нэг зорилгын төлөө зүтгэж явсан нөхөрөө “унасан дээр нь дэвслэж байгаагаас өөрцгүй хэрэг” хэмээн  сошиал орчинд түүнийг буруутгав.

“Тэнэг хүний дуугүй нь дээр” гэдэг ардын үг байдагсан. Гэтэл Хотын дарга Д.Сумьяабазар Үндэсний телевизэд орсон ярилцлагадаа хэд хэдэн агуулгын алдаа гаргасан төдийгүй барин тавин худал ярьжээ.

Түүний ярьсан үгэнд анализ хийж үзье.

  • “Төв банктай /Монголбанк/ яриад төсөв санхүүгийн эхний эх үүсвэрийг яаралтай авч, төсвийн алдагдлыг нөхөх гээд байна шүү дээ”  – Хотын дарга нэг бол огт хууль эрх зүйн мэддэггүй хүн бол нөгөө бол зориуд иргэдэд худал ярьж өөртөө оноо авахыг эрмэлзэж байна. Учир нь Төв банк бол Монгол улсын мөнгөний бодлого тодорхойлдог болохоос төсвийн байгууллагын алдагдлыг нөхдөг байгууллага биш гэдгийг дээд сургуульд “Эдийн засгийн онол” хичээлийг нэг семистр үзсэн ямар хүн мэднэ дээ.
  • “Энэ чинь ойролцоогоор 230 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр хот өртэй орж байна ш дээ, энийг эхний ээлжинд зохицуулж, энэ улсуудынхаа  /компаниудын/ эргэлтийн хөрөнгийг бий болгож, ажлаар дэмжиж, нэмэлт ажил өгөх, энийг дагаад дотоодын үндэсний компаниуд нь бас нэг эргэлтийн хөрөнгөтэй, ажил орлоготой болох талаар бас онцгой дэмжлэг үзүүлэх” – Хотоос авлагатай  болсон компаниудад нэмэлт ажил өгнө, орлоготой болгоно, дэмжинэ гэж  гэж яриад байх юм. Тендерийн хууль гэж байхаа больчихсон, шууд л  Хотын дарга үзэмжээрээ тэр тэр компаниудад  ийм ажил өг гэж шийддэг болчихсон юм болов уу???
  • “Үйлчилгээний салбаруудыг ч гэсэн бид аль болох чөлөөтэй байлгах, дээрээс нь захиргааны дарамт гэж байгаа, мэргэжлийн хяналтын зүгээс, хотын захиргааны зүгээс, дээрээс нь цагдаа, хууль хүчний байгууллагуудын зүгээс бүх юмыг хаана, хориглоно, зогсооно гэдэг, энийг байхгүй болгоно.” – Төрийн хянан шалгалтын тухай хуулиар нийтдээ хяналт тавих арван дөрвөн субъект байдаг. Тэд холбогдох хуулийн дагуу хэнээс ч хараат бусаар хяналт шалгалтаа явуулах эрхтэй. Гэтэл Хотын дарга Д.сумъяабазар гэдэг хүн төрийн хяналт шалгалтын  хуулиас дээгүүр эрх мэдэл гаргаад хяналт шалгалтыг бүгдийг нь байхгүй болгоно гэж яриад  сууж байх юм. Ийм эрх мэдэл түүнд хэн өгөө вэ???
  • “Хоёрхон шаардлага тавина, нэгд эрүүл ахуйн шаардлага, хоёрт аюулгүй байдалтай холбоотой шаардлага тавина, бусад хөдөлмөр эрхлэх, ажил хийх бололцоотой бүх улсуудыг дэмжих хаалганы бодлого явуулна. Нэг ёсондоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нээлттэй хаалганы бодлогыг гаргаж ирэхэээр бид Хууль зүй дотоод хэргийн сайдтай ярьж байгаа”– Хотын даргын хэлсэн энэ үг үнэхээрийн ойлгомжгүй. Юуны өмнө 1,5 сая хүн амтай хотын хүнсний үйлдвэр, тээвэрлэлт, худалдаа  нь иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хохирол учруулахгүй хэмжээнд байх ёстой. Үүнийг мэргэжлийн байгууллагууд хянадаг. Тэгвэл Хотын даргын хэлснээр хүнсний үйлдвэрээс бусад бүх хөдөлмөрийг дэмжинэ гэсэн үг үү. Гэвч Хотын дарга, эсвэл хотын захиргаа ажил олгогч биш гэдгийг мань дарга ойлгож байна уу. Дээр нь  улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд биш Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд хариуцдаг гэдгийг Хотын дарга Д.Сумъяабазар мэддэггүй бололтой. Хот үнэхээр хөдөлмөрчдөдөө “хайр зарламаар” байгаа бол Хотын 1 хувийн татвараа авахаа болих, аж ахуйн нэгжүүддээ хэвийн ажиллах нөхцөлийг нь бүрдүүлээд өгөхөд хангалттай.

 

Түүний ярьсан 1 минут 46 секунтын ярианд ананиз хийж үзэхэд ийм байна. Үүнээс харахад энэ хүн үнэхээр мэдлэг боловсролгүй хүн үү, эсвэл иргэдэд таалагдахын тулд зориуд барин тавин худал хэлж байна. Өөрөө мэддэггүй байж болох ч мэддэг чаддаг хүн дэргэд байгаад хэлж яриад өгч болдоггүй юм байхдаа. Ийм хэмжээний  мэдлэг боловсролтой Хотын даргаар Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа нийслэл хот хэдий хүртэл удирдуулах вэ?

байр суурь Нийтлэлчид Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.