Сүүлийн 24 цагт 13 хүнээс халдвар илэрлээ. Тэдний зургаа нь Сүхбаатар дүүргийн иргэд байна. Дамба, Бэлхийн нийтийн байранд амьдардаг иргэдээс мөн халдвар илэрчээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нэг гэр бүлийн гурван иргэн халдвар авсныг мэдээллээ. Тэд нэг усчний газраар үйлчлүүлсэн байжээ.

Хотын даргын захирамж гарч, энэ сарын 23-наас үсчин, гоо сайхны газрууд ажиллаж эхэлсэн. Эдгээр газруудаар үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүхийг иргэдэд урьдчилан анхааруулсаар байсан . Учир нь үсчинд халуун сэнсээр үс хатаах явцад вирус тархах өндөр эрсдэлтэй.