2000 оны үед хит болж одоо ч дуулагдсаар байгаа дуу бол ая зохиогч Б.Ангирмаагийн үг, ая “Чиний харцанд” дуу юм. Рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, сайн продюссер гэдгээ баталсан төмөр хатагтай уг дууг “анхы хайраас төрсөн дуу” хэмээн нэрлэсэн байдаг. Тэрээр энэхүү уран бүтээл нь сэтгэлийг нь олон өдөр чилээж, шаналгасны эцэст бүтсэн гэдэг.

Өөрийн дууг тэрээр “Титэм” хамтлагийн ахлагч Л.Тайванбаттай хамтран дуулж олон түмэнд хүргэж байжээ.

Үүний дараа Б.Ангирмаагийн гарын хамтлаг гэж болох Киви хамтлаг дуулж “Бидний дурлал” цомогтоо оруулжээ.

Та бүхэн “Чиний харцанд” дууг хэн илүү амилуулсанг дор бүрнээ тунгаах биз ээ.