Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.02.01/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.


Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 5433 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 35 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Ойрын хавьтал болсон иргэдээс халдвар илэрч байна. Тэдний хавьтлын тоо эрс нэмэгдэж байна. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд ажилладаг иргэнээс халдвар илэрсэн. Тухайн иргэний ажилчид болох найман хүнээс халдвар илэрсэн. Энэ бол шинэ голомт юм” гэлээ.