Сар болгон таны цалингийн 1/3 буюу 1 сая төгрөгний цалинтай хүнээс 300,000 төгрөгийг төр татдаг байх нь. Та 25 настай эрэгтэй хүн бол 35-40 жил тогтмол энэ мөнгийг суутгуулна аа гэсэн үг. Нийлбэр дүнгээрээ 144,000,000 төгрөг. Банкны хадгаламжны хүүгээр бодвол бараг 500.0 сая төгрөг.


Монгол эрэгтэй хүний дундаж насыг 66 гэж үзэхэд 65-н насандаа тэтгэвэрт гараад 1 жилийн дараа талийгаад өгнө. Тэгвэл 30, 40 жил хуримтлуулсан мөнгө улсын орлого болж, түүгээр дарга нар гадаад дотоодод зугаалах нь байна.

Хэрвээ та 65 хүрэлгүй нас барсан бол мөн адил улсын орлого.

Мөнгөний хэрэгцээ гарвал та өөрийнхөө мөнгөнд гар хүрэх эрхгүй. Банкнаас өндөр хүүтэй зээлнэ. Зээлээ төлж чадахгүй унаад өгвөл таны үр хүүхэд өрийг төлөх ёстой болно.

40 жил цуглуулсан мөнгөнийхөө ядаж тал хувийг ардаа үлдэж бгаа гэрийнхэндээ өвлүүлж болохгүй. Яагаад гэдгийг хэн ч асуудаггүй.

Угтаа бол энэ таны л мөнгө, төр засгаас 1 ч төгрөгний оролцоогүй мөнгө.
Бид өөр өөрсдийнхөө төлөө дугарахгүй, шаардахгүй, нэхэхгүй бол өөр хэн ч санаа зовохгүй.

Ganhuyag Chuluun Hutagt