Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 23 Стормс багийн тоглогч Т.Их-Уул, ОТИС-ийн сагсан бөмбөгийн тоглогч Х.Цогтсайхан нар БЗД-ийн 25-р хороонд байх Уранзаяа гэх эмэгтэйн гэрт баяр тэмдэглэж байхдаа маргалдаж нэгийгээ хөнөөсөн гэх мэдээлэл тарсан.

Бид энэ талаар албан эх сурвалжаас тодруулахад, “БЗД-ийн 25-р хороо  “…”  ..-р байрны орцонд 23-24 орчим насны эрэгтэй хүн хутгалуулж,  нас  барсан  байна”  гэсэн  мэдээллийг  02-р  сарын  06-ны  02:54-д  авч  цагдаа, прокурор, шинжээч эмч нар хэргийн газар ажилласан.

СХД-ийн 26-р хороонд оршин суух  эрэгтэй, 20 настай Т.Их-Уул нь  согтуурсан үедээ БЗД-ийн 25-р хороонд оршин суух   23 настай, эрэгтэй Н.Цогтсайханы цээжин тус газарт 1 удаа хутгалж, амь насыг нь хохироогоод, тус байрны 14 давхрын цонхоор үсэрч, нас барсан хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.” Гэв.

Уг хэргийн газраас 124 кадр зураг, эд мөрийн баримтаар

  • цэнхэр өнгийн иштэй, ажлын хэсгийн урт 15.5 см, нийт 5 см урттай  хутга,
  • хар өнгийн иштэй, ажлын хэсгийн урт 10.5 см, нийт 29.5 см урттай hутга,
  • хар өнгийн 20 см урттай xутганы хуй,
  • “IPhone 7” маркийн гар утас,
  • цагаан өнгийн “IPhone 7 plus” маркийн гар утас тус бүр 1 ширхэг,
  • хар өнгийн саравчтай малгай 2 ш,
  • цус мэт улаан  хүрэн  өнгийн зүйлээр бохирлогдсон  цайвар  цэнхэр  өнгийн  цамц  1  ширхгийг  хураан авсан байна.

Мөн   цусны  дээж  10,  гарын    дардас  2 шинжилгээнд бэхжүүлэн авч,  тэмдэглэл  20 үйлдсэн байна.