Сэрэмжлүүлэг: Хоригдлууд архидаж, нэгнээ хутгалжээ

Төв аймгийн  Баян суман дахь Хорих 415-р ангийн малын хэсэгт ажиллаж байсан хоригдлууд 02-р сарын 06-д архидан согтуурч, 23:00 цагийн үед хоорондоо зодолдсон байна. Улмаар нэгийгээ хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай  хорих  415-р  ангид  ял  эдэлж  байсан ялтан  Л.О нь   согтуурсан  үедээ ялтан Г.У-ын зүүн далан тус газарт нэг удаа хутгалж, гэмтэл учруулсан ажээ. Тиймээс тухайн хоригдлыг яаралтай  Хорих 401-р ангийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоо хэвтэн эмчлэгдэж байгаа аж. Хутгалуулсан гэх хоригдлын биеийн байдал хэвийн байгаа гэх мэдээлэл байна.

Хоригдлууд ажил хийж болох ч архидан согтуурах хориотой байдаг. Тиймээс бид  шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хаана хяналт алдаж, ийнхүү гэмт хэрэг бүртгэгдэх болсон талаар тодруулан эргэж мэдээлэх болно.