Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын тоон мэдээллийг хүргэж байна.

2021 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр улсын хэмжээнд 12252 хүнд PCR шинжилгээ хийхэд 50 хүнээс коронавирус илэрлээ. Халдвар бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн.

Халдвар авсан иргэдийн хавьтал болсон хүмүүсээс коронавирус илэрсэн хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.