Цагаан сарын өдрүүдийн хөл хорионы үеэр нийслэлд 420,000 хүнд шинжилгээ хийх гэнэ. Нэг шинжилгээ 120.000 төгрөгийн үнэтэй. Нийт 50 тэрбум 250 сая төгрөг болно. Дээрээс нь шинжилгээ хийх багийн цалин хөлс,зардал 6 тэрбум гаруй.

Нийт 57 тэрбум төгрөгийн үр дүн нь юу байх вэ? Шинжилгээ хийснээр өвчин алга болчихгүй. Өнгөрсөн хугацаанд авсан тэр олон шинжилгээ тэгээд тархалтыг хумьж чадсан уу?Гадуур нэгэнт халдвар тархсныг хүн бүр мэдэж байгаагаас хойш хувь хүн бүр халдвар, хамгааллын дэглэмээ сахиад л болоо биш үү.

Би лав өнгөрсөн хугацаанд албан шаардлагаар 2 удаа ПИСИАР өгч, 3 хоног энд тэнд СӨРӨГ гэсэн хариу харуулахын төлөө улсынхаа төсвөөс 300,000 орчим мянган төгрөг үргүй зарцуулжээ. Коронагийн халдвартай гэж оношлогдсон хүмүүсийг өдөрт С, Д витамин уулгаад 14 хоног эмнэлэгт хүчээр хэвтүүлээд 8 сая төгрөг улсын төсвөөс гаргах ч шаардлага байгаа юм уу? Халдвар авсан ч шинж тэмдэггүй, өвчин зовиургүй хүмүүс гэртээ өөрийгөө тусгаарлан эмчлэх эрхийг нь нээж өгөөч ээ!!

Бас иргэдийг агаар салхинд гарах, зусланд нь очуулахгүй хорих юм биш биз дээ. Халдвараас хамгаалах хамгийн сонгодог арга бол ДАРХЛАА. Тэр нь эрүүл агаар, хөдөлгөөн. Гэтэл эсрэгээр нь дархлааг нь унагах бодлого л биш байлтай.
Сүүлдээ бүр ширхэг нь 20,000 төгрөгийн маск энэ тэр болоод явчихлаа. Одоо улс орныхоо эдийн засгийг жаахан бодоод үр дүнгүй ЗАРДАЛ- уудаа боливол яасан юм бэ?

Дараа нь баахан уусан идсэн зүйлийг илрүүлж, шалгаж тогтоох гэж дахиад бөөн зардал. Уусан идсэн нь тогтоогдлоо гэхэд ял авдаг ч биш дээ

Б.Отгон