Гавж Д.Нямсамбуу : “Зүг мөр гаргахгүй бол балран доройтно гэдэгт итгэх хэрэггүй ээ

Шинийн нэгэнд заавал зүг мөрөө гаргадаг. Ер нь зүг мөрийг заавал гаргах ёстой юм уу. Төвдүүд гэхэд зүг мөрөө гаргадаггүй гэж сонссон?

-Бурханы шашинд сэтгэл сайн явбал цаг болгон сайн, зүг болгон өлзийтэй гэдэг. Гэхдээ бид үргэлж зөв сэтгэлтэй байж чадахгүй тул од эрхсийн, зүг чигийн нөлөө байдаг байх.

Цагаан сарын өглөө зүг чиг гаргах зан үйл Монголчуудад л байдаг ёс заншил, дом шиг зүйл юм. Үүнд төвөгшөөж хандалгүй зүг мөрөө гаргах нэг нь гаргаж л байг. Хятад, Япон бүгд л өөрсдийн зан үйл соёлтой, түүнийгээ одоо болтол хадгалаад л явж байна.

Магадгүй гадаад хүн ирвэл ийм зан үйл байдаг юм, та ямар жилтэй вэ гээд зан үйлийг нь хийлгэж болно, тэр хүнд сонирхолтой байж магад. Нөгөө талаас, мөр гаргахгүй бол л бүх зүйл балран доройтно гэвэл би итгэхгүй.