Хүний амьдралын хамгийн сайхан нь хайрлах, хайрлуулах. Тэрхүү хайрыг магтан дуулсан олон дуунуудыг нэгээр нэмж Дуучин Б.Чанцалдуламын “Чамайгаа хайрла юу” шинэ уран бүтээл мэндэлжээ.

Дэргэд буй хайраа нандигнан хайрлахын учир утгыг, хайрлахын жаргалыг энэхүү дуунаас мэдрэх боломжтой төдийгүй уран бүтээлчид гэгээн хайрын баярын өдөр бүхий л хосууддаа зориулан шинэхэн клипээ толилуулж буй гэнэ.

Дууны клипэнд “B&B Mongolian Fashion” салоныг үүсгэн байгуулагч Г.Батболд, А. Батзул нар өөрсдийн хайрын түүхийг мөнхлөн үлдээж, тогложээ.

Гэгээн хайрын бодолд өөрийн эрхгүй таныг уяраах шинэхэн хайрын дууг хүлээн авна уу.