Монгол түмний сонсох, аялах дуртай дуунуудын нэг бол “Унаган хайр” билээ. Уг дууны шүлгийг дууны яруу найргийн Хаан хэмээн хүндлэгддэг Лувсангийн Дагвадорж бичсэн бол хөгжмийг УГЗ Г.Алтанхуяг бичжээ.

Хүн бүрийн сэтгэлд хоногшсон уг дууг Дуучин Б.Нармандах оюутан ахуй үедээ хамгийн анх дуулсан байдаг.

Уг дууг тэрбээр оюутан ахуй үедээ дуулсан гэдэг.
Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзлэсэн дуучин бол МУГЖ Т.Баясгалан юм. Тэрээр “Унаган хайр” дууг өөрийн урын санд багтаан оруулжээ.

Хүн бүрийн амандаа аялах дуртай дууны нэг “Унаган хайр” дууг хэн сайн амилуулсанг та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.