Сэрэмжлүүлэг: Сар шинийн баярын өдрүүдэд  11 хүн угаартаж, 3 хүн гэртэйгээ шатаж нас барлаа

Нийслэлд сайжруулсан түлш хэрэглэж байгаатай холбоотойгоор утаа багассан. Харин уг түлшийг хэрэглэж байгаагаас болж угаартсан иргэдийн тоо буурахгүй байна. Тухайлбал сар шинийн баярын өдрүүдээр гэртээ 11 хүн угаартсан бөгөөд уг 11 хүнээс гадна нэг гэр бүлийн гурван хүн гэртэйгээ шатас нас барсан байна.

Шинийн нэгэнд буюу 2021-02-12-ны өдөр таван хүн угаартсан. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11-р хороонд оршин суух 39 настай Б.Г гэртээ ганцаацаараа байхдаа угаартсан байна. Угаартах үед угаар мэдрэгч ажиллаж дохио өгсөн тул эмнэлгийн тусламж авч чадсан байна. Мөн тус өдөр Сонгинохайрхан дүүргийн 11-р хороонд оршин суух 65 настай Б.Т, 40 настай Н.Н, 13 настай Б.Т, 10 настай С.Б нар гэртээ угаартсан. Уг айл угаар мэдрэгчтэй ч тухайн үед угаартсан иргэд эмнэлэгт  хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн байгаа юм.

Шинийн хоёронд нийт зургаан хүн угаартаж, нэг гэр бүлийн гурван хүн гэртэйгээ шатаж нас барсан. Тодруулбал,  Сонгинохайрхан дүүрэг Тахилтад 20 настай Б.Д, 23 настай Б.Б, 21 настай Д.А, 12 настай Н.А, 8 настай Н.П, настай Н.Б нарын нийт зургаан хүн угаартсан байна.

Иймд иргэн та болзошгүй эрсдэл бүрээс алхам тутамдаа сэргийлнэ үү.