Домогт Харанга хамтлагийн амин сүнс нь дуучин, гитарчин, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат буюу Чука юм.

Ц.Чулуунбат Харанга хамтлагийн олон хит дуунуудыг зохиосон бөгөөд, жишээ дурдвал “Үгүйлэн санана” (төрийн шагналт бүтээл), “Дөрвөн улирал”, “Замд гаръя” зэрэг юм.

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат өнөөдөр 64 насыг зооглолоо. Төрсөн өдрийн мэнд хүргэе.